Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин төрийн албаныхныг гадаад үг хэллэг, машин, технологи ашиглахгүй байхыг долдугаар сард үүрэгдсэн. Гэвч албаныхан түүний тушаалыг биелүүлж байгаа шинж харагдахгүй байна. Тухайлбал, тус улсын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт нэгэн арга хэмжээнд гадаадад үйлдвэрлэсэн машинуудын бүхэл бүтэн цуваатай хүрэлцэн иржээ. Мөн тэр хувьдаа тансаг зэрэглэлийн Мерседес машин ашигладаг.

Путины тушаалаас ердөө долоо хоногийн дараа ОХУ-ын засгийн газрын агентлагууд гадаадын машинд 53 сая рубль хуваарилжээ. Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам, төрийн мэдлийн "Ростек" корпораци зэрэг хэд хэдэн байгууллагын албан тушаалтнууд Путины хоригийг үл тоомсорлон "Apple"-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байна.

"Гадаадын машин, технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоох нь биелүүлэхэд хэцүү даалгавар. Яагаад гэвэл зах зээл дээр сонголт бага байна. Барууны, Солонгосын гэх мэт гадаадын олон компани Оросын зах зээлийг орхисон. Хямд машин авмаар байвал солонгос машин сонгодог байсан, гэтэл одоо боломжгүй болчихлоо. Одоогоор Оросын зах зээл дээр гол төлөв хятад машин байна. Гэтэл тэд хангалттай тоогоор машин үйлдвэрлэхгүй байна. Бас албаныхан ихэвчлэн бизнес зэрэглэлийн тусгай стандарттай машин хэрэглэх шаардлагатай байдаг. Бид өөрсдөө тийм машин үйлдвэрлэдэггүй. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт хятад юм уу иран машины үйлдвэрлэлийг ОХУ-д нутагшуулах байх" гэж Оросын шинжээч Олег Игнатов хэлжээ.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-21 66.181.161.208

OPOC bol XOIT COLOHGOC

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.119.36

HINDUSTAN TIMES ийм ямар сонин байдаг билээ. Дэлхийн хамгийн бичиг үсэггүй ард түмэн гэх Энэтхэгт сонин умшдаг хүн байдаг юм уу Гөө мөн хачин юмаа Тэгээд бас "Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна" гэн үү. Ямар цэцэрлэгийн хүүхдүүд биш. Ямар хөгийн тэнэг юм бичдэг сонин юм бэ..

Avatar

Нэргүй 2023-08-21 202.126.88.76

Путлер маш их айж бгаа

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.160.31

эзэн илжиг шигээ элий балай юм солиорч байдаг хог сайтыг хаавал таарна

Avatar

Зочин 2023-08-21 79.98.213.82

Hindustan news gene vv ineedtei um Mandahaa egchiin dvv usuh gej bgaa setgvvlch bol medeelliig tyhain ornii hevlel medeelles awsan deer de , haa holiin ylsiin um bichij bdag … Oros uls hajyy chin bna , mash olon hewlel medeelel suvagyyd bna , zalyy hvn baij . Enetheg yls harin ch orosiig demjeed bgaag odoo hvrtel oilgooyi l baih shig bna , edactor gej hoolnii saw baih shig bnaa naana chin …

Avatar

Нэргүй 2023-08-21 202.131.225.197

Ха ха. Оросод чөлөөт хэвлэл байдаггүй байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж