Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.08.21-нд нийтлэгдсэн

Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

Оросын төрийн албаныхан Путины үгэнд орохгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин төрийн албаныхныг гадаад үг хэллэг, машин, технологи ашиглахгүй байхыг долдугаар сард үүрэгдсэн. Гэвч албаныхан түүний тушаалыг биелүүлж байгаа шинж харагдахгүй байна. Тухайлбал, тус улсын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт нэгэн арга хэмжээнд гадаадад үйлдвэрлэсэн машинуудын бүхэл бүтэн цуваатай хүрэлцэн иржээ. Мөн тэр хувьдаа тансаг зэрэглэлийн Мерседес машин ашигладаг.

Путины тушаалаас ердөө долоо хоногийн дараа ОХУ-ын засгийн газрын агентлагууд гадаадын машинд 53 сая рубль хуваарилжээ. Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам, төрийн мэдлийн "Ростек" корпораци зэрэг хэд хэдэн байгууллагын албан тушаалтнууд Путины хоригийг үл тоомсорлон "Apple"-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байна.

"Гадаадын машин, технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоох нь биелүүлэхэд хэцүү даалгавар. Яагаад гэвэл зах зээл дээр сонголт бага байна. Барууны, Солонгосын гэх мэт гадаадын олон компани Оросын зах зээлийг орхисон. Хямд машин авмаар байвал солонгос машин сонгодог байсан, гэтэл одоо боломжгүй болчихлоо. Одоогоор Оросын зах зээл дээр гол төлөв хятад машин байна. Гэтэл тэд хангалттай тоогоор машин үйлдвэрлэхгүй байна. Бас албаныхан ихэвчлэн бизнес зэрэглэлийн тусгай стандарттай машин хэрэглэх шаардлагатай байдаг. Бид өөрсдөө тийм машин үйлдвэрлэдэггүй. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт хятад юм уу иран машины үйлдвэрлэлийг ОХУ-д нутагшуулах байх" гэж Оросын шинжээч Олег Игнатов хэлжээ.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж