“Нэг бөхөөс допинг илэрсэн”

Хуучирсан мэдээ: 2023.08.21-нд нийтлэгдсэн

“Нэг бөхөөс допинг илэрсэн”

“Нэг бөхөөс допинг илэрсэн”

Нэмэлт 14:10 цаг.

П.САЙНЗОРИГ: 

-32 бөхийн хари ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн.


Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн Пүрэв гаригт/2023.08.17/ мэдэгдэл гаргаж, допингийн шинжилгээний хариу авсан, задарсан эсэхэд тайлбар өгсөн. Тодруулбал, МҮБХ-нд допингийн шинжилгээний хариу ирсэн бөгөөд нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан.

МҮБХ-ноос "Үндэсний их баяр наадмаар барилдаж, допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн талаар мэдээлэл цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь олон нийтэд төдийгүй бөхчүүдэд ч эргэлзээтэй байдал үүсгэж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна гэж заасан бөгөөд энэ дагуу баяр наадмын барилдаанд дөjө. давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авсан.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан Допингийн эсрэг дүрэмд "Зөвхөн үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний  бөхийн салбар хороонд шууд хүргүүлэх зохицуулалттай учир МҮБХ, сэтгүүлчид хариуг урьдчилж мэдэх, мэдээлэх ямар ч боломжгүй.

МҮБХ допингийн шинжилгээний хариуны талаар ямар ч мэдээлэл огт аваагүй, авах талаар хүсэлт ч гаргаагүй" гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг 14:00 цагаас зарлахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж