Япон, Ираны удирдагчид уулзаж, цөмийн асуудлыг хэлэлцэнэ

Япон, Ираны удирдагчид уулзаж, цөмийн асуудлыг хэлэлцэнэ

Япон, Ираны удирдагчид уулзаж, цөмийн асуудлыг хэлэлцэнэ

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси нар ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо уулзаж, Тегераны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ. Иран улсын цөмийн хэлэлцээрийн асуудлаар АНУ болон Европтой хийсэн хэлэлцээ зогсонги байдалд орсон тул олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд уламжлалт найрсаг улс Японтой харилцаагаа хөгжүүлэхийг зорьж байна гэж "Киодо" агентлаг мэдээлэв.

Кишида, Раиси нар өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт айлчлахдаа мөн уулзсан.

Хэдийгээр хурцадмал байдлыг намжаахыг хичээж байгаа ч Вашингтон, Тегеран хоёрын цөмийн хэлэлцээрийг сэргээх шууд бус яриа хэлэлцээр өнгөрсөн есдүгээр сараас хойш зогсонги байдалд ороод байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн долоо хоногт Ираны "өсөн нэмэгдэж буй цөмийн аюул заналхийллээ" бууруулах аливаа алхамыг сайшаана гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэд Иран улсаас Орост  нисгэгчгүй онгоц нийлүүлсэн гэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн АНУ-ын хориг арга хэмжээний дагуу Японд битүүмжилсэн 3 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий Ираны хөрөнгийг суллаж авахыг эрэлхийлэх аж. Японы талаас түүхий нефтийн тээвэрлэлтийн гол судас болон Японд ирж буй түүхий нефтийн ихэнх хэсгийг тээвэрлэх зам болох Ормузын хоолой дахь аюулгүй байдлыг чухалчлах төлөвтэй байна гэж Киодо мэдээлэв.

Энэ сарын эхээр  Өмнөд Солонгос дахь Ираны зургаан тэрбум ам.долларын царцаасан хөрөнгийг  Тегеранд буцаан өгөх хэлэлцээрийн хүрээнд НУ-ын таван хоригдлыг суллахаар болсон.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иран үнэхээр Дэлхийн хүчирхэг улс болжээ. 2023-08-21 66.181.161.244

Японтой цөмийн хэлэлцээр яриад л үнэн том байна.

Avatar

Иран үнэхээр Дэлхийн хүчирхэг улс болжээ. 2023-08-21 66.181.161.244

Японтой цөмийн хөтөлбөр яриад үнэн том байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж