Хятадад дижитал оршуулгын үйлчилгээ дэлгэрч байна

Хятадад дижитал оршуулгын үйлчилгээ дэлгэрч байна

Хятадад дижитал оршуулгын үйлчилгээ дэлгэрч байна

Хятадад сүүлийн жилүүдэд нас барагсдаа чандарлах нь түгээмэл болсон ч уламжлалт оршуулгын зан үйл чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Улам хотжиж, насжилт, хүн амын тоо нь ихэсч буй тус улсад оршуулгын газар ховордож, үнэ нь ч нэмэгджээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хятадууд дижитал оршуулгыг санаачилсан байна. 2035 он гэхэд тэд нийтийн оршуулгын газрын талбайг 70 хувиар бууруулахаар төлөвлөжээ.

Тэгвэл дижитал оршуулга гэж юу вэ? Бээжингийн Тайзию оршуулгын газарт хаалган дээрээ нас барагсдын зураг, бичлэгийг дижитал хэлбэрээр гаргадаг чандар хадгалах тасалгаанууд байдаг. Энэ он гарсаар ийм төрлийн дижитал оршуулгын талбай 500 гаруй зарагджээ. Мөн Бээжинд талийгаачийн чандрыг бус зөвхөн QR код бүхий дурсгалын самбарыг гэр бүлийнхэнд нь гардуулан өгдөг ногоон оршуулгын хөтөлбөр хэрэгжиж байна. Засгийн газраас гэр бүлүүдийг нас барагсдынхаа чандрыг далайд цацахыг дэмжих санаачлагуудыг ч ивээн тэтгэжээ. 

Бээжингээс гадна Шанхай хотод саяхан нээгдсэн Фу Шоу Юань нэртэй дижитал оршуулгын газар ч олны анхаарлыг татаад байна. "Үүлэн дээрх диваажин" гэх уг төслөөр дамжуулж хайртай хүмүүсийнхээ зураг, дижитал хөрөнгө, дууны файлуудаар виртуал арал бүтээх боломжтой. 

Энэ мэт дижитал оршуулга нь мөнгө, орон зайг хэмнэнэ. Хятадад энгийн оршуулах ёслолын зардал 5400 орчим ам.доллар болдог бөгөөд хүмүүс жилийн дундаж цалингийнхаа 45 орчим хувийг үүнд зарцуулдаг. Харин нийслэл Бээжин хотын хувьд дунджаас арай илүү өртөгтэй. Тодруулбал, Бээжингийн Тайзию оршуулгын газарт дижитал оршуулга хийх нь 7700 гаруй ам.долларын өртөгтэй. Энэ нь уламжлалт байдлаар гадаа оршуулах зардлын гуравны нэгтэй тэнцэх ажээ. Мөн дижитал оршуулга нь орон зай хэмнэнэ. 65 м2 талбай бүхий дижитал оршуулгын газарт 150 гаруй талбай байршуулах боломжтой. Гэтэл ийм хэмжээтэй газарт уламжлалт булш ердөө зургаа л багтана гэж "Bloomberg" мэдээллээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зоч 2023-08-21 202.126.90.112

7700 ам. доллар! Ёстой х****а. Ийм байдөг гээд Монглд үнээ нэмнэ гэсэн санаа гаргаж байгаа ухаантай юм байхдаа. Бүгд ялгаагүй өтөөд ялзраал газарт шингэх жамтай юмыг бизнес болгож шулаад шулуулаад. Зүгээр хээр хаяад амьтны хоол болговол жинхэнэ эх дэлхийгээ эко байлганашдээ

Avatar

Set 2023-08-21 59.153.112.99

Yuch yariad bgaan. Yaduu ulsad amidardagaa mededguimuu? Hyatad chin Mongoliin hajuud hugjchihsun bayn uls

Avatar

Зочин 2023-08-21 66.181.161.59

Сэтгүүлч нь өөрөө энэ орчуулгаа ойлгосон л байгаа даа. Тэгсэн л бол яамай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж