Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган эхэллээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган эхэллээ

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын  VII чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр  /2023.08.21/ эхэллээ.

2023 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд үргэлжлэх “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж уг чуулганд  нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг чуулганыг энэ удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар даргалан явууллаа.

Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв.

Улсын Их Хурлын даргын зүгээс энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Ерөнхийлөгчийг төлөөлж, БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн  хорооны дарга  Донкун Шин  үг хэлсэн.

Үргэлжлүүлэн Ниуэгийн Танхимын Чуулганы дарга Хима Икимоту Дуглас, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте талархал илэрхийлсэн юм.

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Яагаад анхаарах ёстой вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна, шинэчлэлийн эхлэх цэгүүд”, “Инновациар дамжуулж ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь: үнэт зүйлс, засаглал, санхүүжилт, арга хэмжээ”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эхлэх цэгүүд ба арга замууд” сэдвээрх салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

Мөн “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодпогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн санаачлагаар 2015 оноос эхлэн жил бүр бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн нийтлэг асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форум нь эдүгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдах нийт 30 улсын парламентыг хамруулах болжээ.

Форум нь эрүүл мэндийн асуудалд парламентчдын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх явцыг нэмэгдүүлэх, улмаар олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хууль эрх зүй, бодлогын дэмжлэгт орчин бий болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааны нэгэн чухал платформ болон хөгжиж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж