ОХУ-ын тагнуулын албаны зарим албаныхан Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг огцруулж, илүү түрэмгий дайнд шилжихийг шаардаж эхэлжээ. "Bloomberg" агентлагт мэдээлснээр, Евгений Пригожиний бослогод Путин сул хариу үйлдэл үзүүлж, дараа нь Вагнер группын удирдагчийг шийтгэж чадаагүйд Оросын элитүүдийн олон төлөөлөгч гайхсан гэж тэмдэглэжээ. Энэ нь ОХУ-ын албаныхны дунд Путиныг эсэргүүцэх өндөр түвшний эсэргүүцэл эсвэл цаашдын сорилтод хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгааг онцлов.
Түүнчлэн байлдааны талбарт Орос улс бүтэлгүйтсэнд сэтгэл дундуур байна. Одоогоор Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов нар албан тушаалдаа хэвээр байгаа. Тэднийг огцруулах гэсэн Пригожиний оролдлогыг улсын аюулгүй байдлын гол байгууллагууд тодорхой хэмжээгээр дэмжсэн гэж "Bloomberg"-т хоёр эх сурвалж мэдээлжээ.
Аюулгүй байдлын хатуу үзэлтнүүд Шойгуг бүрэн хэмжээний дайчилгаа явуулж, орон даяар дайны байдал зарлах зэргээр илүү түрэмгий дайнд шилжихийг шаардаж, эс бөгөөс огцруулахыг хүсч байна гэв. Гэхдээ одоогоор тэднийг ажлаас нь халах шинж тэмдэг алга.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ