“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд монгол хүүхдийн оролцоо их”

“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд монгол хүүхдийн оролцоо их”

“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд монгол хүүхдийн оролцоо их”

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулган хоёр дахь жилдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачлагтайгаар зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх форумын нээлт өнөөдөр /2023.08.21/ болж буй бөгөөд монгол хүүхэд залуусаас гадна олон улсын зочид төлөөлөгчид залуусын үгийг сонсч, тэдний санал санаачлагыг дэмждгээрээ энэхүү хэлэлцүүлэг үр дүнтэй.

Чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүүхэд залуучуудын хувь нэмрээ оруулах чадвар, хүчин чадал, мэдлэг, харилцаа холбоог бий болгож бэхжүүлэх.

Мөн хүүхэд, залуучуудын дуу хоолой, үзэл бодол санааг уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бодлого боловсруулах үйл явц, харилцан ярианд бүрэн оролцуулах байдлыг хангах зорилготой аж.

Форумын нээлтийн үеэр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд монгол хүүхэд, залуусын оролцоо их гэдгийг онцолж байлаа.

2022 ОНЫ ЧУУЛГАНААР ТУНХАГ БИЧИГ БАТАЛСАН НЬ ТОМ ОРОЛЦООГ БИЙ БОЛГОСОН

Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.БЭХБАТ:

-Хүүхдийн эрх тэгш оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх зорилгоор Монголын хүүхдийн зөвлөл 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр анхдугаар "Майхан" чуулганаар байгуулагдсан. Хүүхдийн зөвлөл маань үндэсний хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж, ажиллаж байна. Одоогоор 9000 гаруй гишүүнтэй бөгөөд энэхүү чуулганд хүүхэд, залуусыг төлөөлөн оролцож байгаадаа таатай байна.

Хоёр дахь жилдээ болж буй энэхүү чуулганы өнгөрсөн оны чуулга дээр хүүхдийн зөвлөлөөс чуулганд оролцогчдыг уриалан тунхаг бичгийг гаргасан байгаа. Тунхаг бичгийг БОАЖ-ын сайд болон НҮБ-ын хүүхдийн санд танилцуулан гардуулж өгсөн.

Тунхаг бичгийн үр дүнд Монгол Улсаа төлөөлөн хүүхдийн зөвлөлөөс олон улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуралд анх удаа оролцох боломж бүрдсэн. Энэ удаагийн нэгдсэн уулзалтаар мөн ялгаагүй олон үр дүнтэй шийдлүүд гарах байх гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд, залуусын дуу хоолойг сонсохыг хүсч, бидний санал санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж байгаа хүн бүхэнд талархлаа.

БОАЖЯ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХЭД БҮХ ХҮНИЙГ ОРОЛЦООГ ТУСГАЖ АЖИЛЛАНА

БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.ЦЭРЭНДУЛАМ:

-Байгаль орчин аялал жуулчлалын сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ болж буй тус олон улсын чуулган “Чингис Хаан” музейд үргэлжилж байна. Энэхүү чуулганд 10 улс орны танхимаар 200, онлайнаар 220 гаруй хүүхэд залуучууд оролцож байгаа юм. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, мэдлэг мэдээлэл түгээх, шинэлэг санал санаачилгыг танилцуулна. Мөн Парисын хэлэлцээрийн хүрээнд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлж, сайн туршлагуудыг дэмжих зорилго бүхий сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ.

БОАЖЯ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүхий л шатанд хүүхэд, залуусын эрх тэгш оролцоог хангаж ажиллана. Тиймдээ ч өнөөдрийн уулзалтаас олон үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү чуулган нь шийдвэр гаргагч нарт хүүхэд залуучуудын дуу хоолойг хүргэх, “Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл” байгуулах тулгуур болох юм.

Мөн форумаар ​НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын Бага Хурлын (COP) үйл явцад хүүхэд залуучуудыг хэрхэн үр дүнтэй оролцуулах загварыг гаргах зорилготойгоос гадна бидэнд ирээдүйд ирэх уур амьсгалын төсөөлөшгүй их өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох  мэдлэгийг хүүхдүүдээр дамжуулан бусдад түгээх, хүний үйлдэлтэй холбоотой хандлагад нөлөөлөх  үр дүнг хүлээж байгааг оролцогчид хэллээ.

Ерөнхий зохион байгуулагчаар:

•​Байгаль орчин , аялал жуулчлалын яам

•​НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

Дэмжигч байгууллага

•​Уур амьсгалын ногоон сан

•​Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь /АДАПТ/ төсөл

•​“Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага

•​Монголын хүүхдийн зөвлөл

•​Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг

•​Хаан банк ажиллаж байна.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.112.203

Олон хурал чуулганаа болиосой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж