Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна.
Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу зургаан техник хэрэгслийг татан гаргаад байна.
Өмнө нь 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс 2021 онд татан гаргасан юм.
ЭНЭ ОНД БУЮУ ЗУРГААДУГААР САРААС ХОЙШ НАЙМДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД:
• Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор,
• Марааны булангийн эргээс 2,5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт,
• Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашиныг татан гаргасан юм.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаж байна.
Эх сурвалж: president.mn
Зочин 2023-08-21 213.87.129.59
>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
ТҮВШИНТӨР 2023-08-21 103.212.117.56
ИХ САЙН БОЛЖЭЭ!
Зочин 2023-08-21 202.21.107.17
Социализмын үед хар малнууд живсэн дор нь татаж гаргахгүй ийм олон жил нуураа бохирдуулаад л тэнэгтээд байсан юм байх даа. Ямар ч гэсэн хэдэн бохирдлын эх үүсвэрийг нь аюулгүй болгожээ. Болж л байна. Энэ мэтчилэн өөрсдөө хийгээд байвал хятадаас хог худалдаж авахаа болиод бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ардчилсан намын үхээрүүд шиг хамаг юмаа хятадаар хийлгэнэ гэдгээ болих хэрэгтэй.
Зочин 2023-08-21 66.181.190.188
нэгж ч гэх шиг МАН суганууд 6 ширхэг гээд болоо юм биш үү.
Зочин 2023-08-21 202.55.191.130
Энэ бол Хүрэлсүхийн санаачилсан ажил биш юм аа. Энх-Амгалан сайд санаачилж, олон судалгаа хийж, шат дарааллаараа явсан юм билээ. Хүрэлсүх бол эцсийн шатан дээр нь мөнгө хөрөнгийг нь баталсан, дэмжсэн, шийвдэр гаргасан болохоос, санаачилсан хүн биш.
Зочин 2023-08-21 71.198.176.103
30-aad jil usan door xevtsen mashin zevreegyig xaraxad nuur yneheer tsengeg yumaa.
Зочин 2023-08-21 202.131.225.197
Нээрээ тийм байна шүү. Зэврээгүй тулдаа татаж чангааж байхад бензин тос нь асгарахгүй байгаа юм байна. Үнэхээр цэнгэг юм аа. Асгаж цутгалгүй л аваасай.
гүндалай. 2023-08-21 202.21.107.17
Хар малаа нуурандаа биш Оросын тухайн үеийн бүтээгдэхүүний чанарт л байгаа байхгүй юу. хятадын хогийн төмрийн сэг байсан бол аль хэдийнэ задраад хамаг шатахуунаа нууранд асгачихсан байгаа. Муу мал минь
Зочин 2023-08-21 202.131.225.197
Шизогоо эртхэн эмчид үзүүлээрэй.
ган 2023-08-21 59.153.87.23
Энэ ажил ч сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүсийн ажлын үр дүн мөн шүү. Сайн байна
Эрдэнэтийн унаган хүүхэд 2023-08-21 202.126.88.165
Сэтгэл байвал сэрээгээр ч газар ухаж болно гэдэг чинь энэ дээ. Хүрэлсүхээ би чамд үнэхээр дургүй энэ ажил дээр чинь үнэхээр дэмжиж байга.
Saddam 2023-08-21 202.21.107.17
Хэрэв чи манж хятад цусны хольцгүй их хааны нутгийн хүү Хүрэлсүхэд дургүй юм бол манж хятадын э****з урлийзийн удам гэсэн үг. Монголоос зайл эс бөгөөс их хааны сүнс чамайг ямар нэг байдлаар зайлуулна даа.
Зочин 2023-08-21 66.181.182.177
Баяр хүргэж амжилт хүсье.
setgegch 2023-08-21 203.98.76.186
tsergiin huvugch gvvriig ashiglaad . zuv l setgej. hiih hvnd arga ni olddog gej ene dee