Намрын сар НАЙМ БИШСЭН!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Намрын сар НАЙМ БИШСЭН!

Намрын сар НАЙМ БИШСЭН!

Дэлхийн хамгийн хүйтэн арван орны жагсаалтад багтдаг, эрс тэс уур амьсгалтай, хэдийгээр дөрвөн улиралтай ч өвөл нь дийлэнх хугацааг нь эзэлдэг Монгол Улс бүтээн байгуулалтын улирал богинотой. Ийм атал зуун сарыг зургаа юм шиг зуун жилүүдийн хөлд дарагдав. Наадмаас наадам, найрнаас найрын хооронд хэссээр монголчууд намрын сартай золгож байна.

Энэ жил таван аймгийн зуун жилийн ой хөл хөдөлгөөн ихтэй, төр нь ч, иргэд нь ч бэл бэнчингээрээ уралдацгаалаа. Агуулгаасаа хэлбэрийг нь гоёчилдог монголчууд Архангайн нээлт гоё болсон, хэнтийхэн бай шагналаараа илүүрхсэн гэх мэт жижиг асуудалд онцгой ач холбогдол өгөх шив. Зүй нь  тэдгээр таван аймагт хэр олон ажлын байр нэмэгдсэн, иргэдийнх нь амьжиргааны төвшин хэрхэн сайжирсан талаар асуух байтал  хэн ч анхаарлаа хандуулсангүй, бас ач холбогдол өгсөнгүй.

Жишээ нь, зуун жилийн ойгоо тэмдэглэсэн Завхан аймгийн дөрөвхөн сум нь аймгийн төвтэйгөө хар замаар холбогдсон, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүл мушгиж буй. Ерөнхийлөгч асан Б.Багабандийн хэлсэнчлэн аймаг нь цэцэглэн хөгжөөд, иргэд нь баян тарган амьдраад байгаа юм үнэндээ алга. Завханы Их-Уул сум  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой боллоо гээд тэнд амьдардаг хүмүүсийн амьжиргаанд ямар ч нэмэр болохгүй нь  ойлгомжтой.

Тэгвэл зуун жилтэйгээ золгосон Говь-Алтай ядуурлын төвшингөөрөө улсдаа нэгд бичигддэг. Харин Төв аймаг ажилгүйдэл газар авсан. Үнэндээ улсын төсвөөс чамгүй ихийг хүртдэг /2023 онд 271 тэрбум/ Хэнтий аймаг өрсөлдөх чадварын хувьд эхний тавд багтдаггүй гэхээр бусадтай нь бүр ярилтгүй…

Улсын наадам, уул, усны тахилгууд, даншиг, нүүдэлчний фестиваль, сум, сургуулийн ой гээд зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд Монголд том жижиг олон наадам болжээ. Улсаараа байдгаа бартал баярлаж нааджээ.

Уг нь  өвлийн бэлтгэл гэж өчнөөн асуудал монголчуудын өмнө байна. Өнгөрсөн өвөл арай гэж “аргалж” өвөлжсөнөө мартсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэнэт “өвөл болохоор хүйтэн болдог”-ийг санасан уу, Хятадаас коксжих нүүрс худалдан авч гал залгуулах тухай ярих нь “бороо орохоор л үүртэй болохыг мөрөөддөг бор шувууны” үлгэртэй эгээ адилхан аж. Угтаа утаа алга боллоо гэж  сэтгэл амрах биш аль эртнээс асуудалдаа анхаараад явсан бол өвлийг яаж өнтэй давах вэ гээд үстэй толгойгоо маажиж суухгүй байсан биз. Энэ өвөл аргалах юмгүй, юугаа түлж өвөлжихөө ч шийдээгүй байсаар хүйтний амтай золгож мэдэхээр.  Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас хэчнээн хөрөнгө оруулалт татав гэж асуувал хоосон амтай суугаа биз. Үнэндээ инфляци нэг оронтой тоо руу ороод ирсэн нь Эдийн засгийн сайдын сайных биш юм.

Өнгөрсөн өвлөөс нийгмийг донсолгосон нүүрсний хулгайн хэрэг бүр таг чиг. Дөчин их наядын нүүрс хулгайлсан хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан нөхдүүд наадмын хойморт ханхалзаж суух нь харагдав.

Хуулийн сайд Х.Нямбаатарын шувуу ажиллагаа ч найр, наадмын хөлд нам зогссон бололтой. Т.Бадамжунай гэж дуулиан, шуугиантай барьсан ганц “шувуу”-гаа баяр наадам далимдуулаад шүүх нь торноос суллачихсан байх жишээний. Х.Баттулгатай нийлээд багагүй хулгай хийсэн гэж зарласан сайд нь худлаа гүтгэв үү, эсвэл шүүх нь авлига авав уу?!

Хэдхэн сарын өмнө БЗС-гийн дуулианаар амьсгалж байсан олон нийт одоо аялал, зугаалгаас өөр анхаардаг сэдэвгүй болжээ. Төсвөөс санхүүждэг сангуудыг цэгцлэх, төрийн албыг шинэчлэх ажил ямар шатандаа яваа нь бас л тодорхой бус. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан таван сарын өмнө төрийн алба төсвийн зардлын 30-аас дээш хувийг эзлэж байгааг дурдаад реформ хийнэ гэсэн бас л нам гүм.  Аймгийнхаа наадмаас ирсэн л байлтай.

Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд С.Бямбацогт “төрд бүртгэлтэй суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно” гэснэ лээ. Ингэлээ гээд түгжрэлийг бүрэн шийдэхгүй. Агуулгад нь биш хэлбэрт нь ач холбогдол өгдгийн нэг жишээ.  Үнэндээ төрийн машинаар сэлгүүцэхийг зогсоовол түгжрэл буурна гэдэг хүүхдийн гэнэн төсөөлөл. Одооны хүүхдүүд энэ шийдвэр үр дүн муутайг бараг гадарлаж байгаа байх. Хотын түгжрэлийг шийдэх үүрэгтэй Ж.Сүхбаатар гэж сайд байсан, сүүлдээ “алга” болоод удаж байна.

Үндсэндээ найр, наадам гээд хувь, хувьсгалгүй ажил нам зогсдог. Харамсалтай нь, намрын сар найм биш болохоор өвлийн утаа угаар, хальтиргаа гулгаа, ханиад томуу, түгжрэл, зуд турхантайгаа зууралдаж таараа. Амарч зугааллаа гээд асуудал нь дагаад алга болчихдог бол зунжин зугаалж, намаржин наргисан ч хамаа байж уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2023-08-21 202.126.90.152

Сэтгүүлч минь төрийн албаны машиныг хувьд ашигладаг явдлыг багасгах,энэ талын ард түмний хяналтыг сайжруулах асуудал болохоос юун түгжрэл вэ.Жаахан багцаатай буудаж бай

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.112.203

Одоо найр наадмаа олон хурал, цуглаан, сургалт гээд нэмэх юм.

Avatar

Нэргүй 2023-08-21 59.153.112.203

Хөдөөнийхөн хаваржин уул овоо тахьсан. энэ орк сэтгэхүйг л болимоор.

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.160.76

Зунжин, намаржин наадам хийдгийг хуулиар болиулах хэрэгтэй байнаа: Улсын нааэдмыг зөвхөн 7 сарын 11-13-нд нийт улс даяар нэгэн зэрэг хийгээд л түүнээс хойш элдэв наадам, ой тэмдэглэхийг хуулиар хориглох хэрэгтэй!!! Ингэж их наадлаа гээд бид юу хожив?? Юу бүтээв??? Хамаг ажлаа цалгардуулаад намар гэнэт ухаан орцгоон орилоод эхэлдэг?!! Xөндлөнгөөс харвал монголчууд туйлын залхуу, усан тэнэг ард түмэн байна гэхээр байна шүү дээ??!!

Avatar

УЛСЫГ ШИМЭГЧ ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ 2023-08-21 185.111.159.2

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-08-21 203.98.76.4

Монголчууд Баян Хоосонгүй л нийтээрээ жилийн бүх улиралд ямар ч баяр алгасалгүй тэмдэглэж, наадам, шоу цэнгээн дуу хуур, ойн арга хэмжээ тэмдэглэж аялж амарсан хүмүүс…Тэгээд ингэж их баярлаж наадам наргиж Аялж Амардаг хирнээ АЖЛЫН БҮТЭЭМЖ НЬ УЛАМ ДЭЭШЛЭХ ёстой атал эсрэгээрээ БҮТЭЭМЖ УЛАМ БУУРНА….Монголчуудын Ажил / Амьдралын Мэнэжмэнт Үнэхээр сонин

Avatar

Z 2023-08-21 103.57.93.42

ene huuhnii teneglel heee duusah be

Avatar

Нэргүй 2023-08-21 202.126.89.185

Сайхан наргилаа, наадамдлаа. Одоо түгжрэлдээ сайхан зогсоё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж