Мөөгөнцөртсөн цэцэрлэг засварлах төсөвгүй гэж шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.08.21-нд нийтлэгдсэн

Мөөгөнцөртсөн цэцэрлэг засварлах төсөвгүй гэж шүүмжлэв

Мөөгөнцөртсөн цэцэрлэг засварлах төсөвгүй гэж шүүмжлэв

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн цэцэрлэг энэ хичээлийн жилд хүүхэд хүлээж авах боломжгүй талаар аймгийн иргэд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, цэцэрлэгийн барилга насжилтаас шалтгаалж мөөгөнцөртөж хана нь нуралт үүсч, дээвэр нь хууларч, тааз нь цуурсан байна.

Энэхүү цэцэрлэгийн барилгад бүрэн засвар хийх шаардлагатай талаар өнгөрсөн өвөл мөн эцэг, эхчүүд нэгдэж хүсэлт гаргаж байжээ. Гэвч засварын ажилд шаардлагатай төсөв батлагдаагүй аж.

Зүүндэлгэр баг нь сумын төвөөсөө алслагдсан, 500 гаруй өрхийн 2000 орчим иргэн амьдардаг бөгөөд цэцэрлэгээс гадна эмнэлгийн барилга нь ч мөөгөнцөртөж мууджээ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим хаяг /tender.gov.mn/ сайтаас шүүж үзэхэд энэ жил буюу 2023 онд Төв аймгийн Зуунмод сум нийт дөрвөн цэцэрлэгт улс, орон нутгийн төсвөөр засварын ажил хийх тендер зарласан бөгөөд ажлууд нь ч хийгдсэн байна. Гэвч зураг дээрх цэцэрлэгийн барилгад яагаад урсгал засвар хийгээгүй, төсөв батлаагүй болох нь тодорхой бус байгаа юм. Мөн энэхүү цэцэрлэгт хуваарилагдах багийн хүүхдүүд хаана хичээллэх мэдээллийг цэцэрлэгээс нь өгөөгүй байна.

Иймд бид Сумын Засаг дарга болон цэцэрлэгийн удирдлагуудтай холбогдож мэдээллийг тодруулан дэлгэрэнгүй хүргэх болно.


Зургийг цахим хуудаснаас авч ашиглав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж