Долоо хоногийн өрнийн зурхай 2023.VIII.21-VIII.27

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.VIII.21-VIII.27

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.VIII.21-VIII.27

Хонь

Энэ долоо хоногт та амьдралынхаа янз бүрийн талбарт ахиц дэвшил гаргаж, амжилтад хүрэх боломжтой. Анхаарлаа төвлөрүүлж, урам зоригоо ухаалгаар удирд. Мөн бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал тавиарай. Ингэснээр та өмнөө гарч ирж буй боломжуудыг бүрэн дүүрэн, амжилттай ашиглаж чадна. Шинэ харилцаанд нээлттэй бай. Гэхдээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Карьераа эхлүүлэх юм уу шинэ боломж хайж байсан бол энэ долоо хоног л хамгийн тохиромжтой. Зөн совиндоо итгэж, хүсэл тэмүүллээ дага. Сахилга батын ачаар түр зуурын аливаа бэрхшээлийг зовлонгүй даван туулж чадна. Стрессээ зохицуулах шаардлагатай байгаа тул бясалгал, иог гэх мэт өөрийгөө тайвшруулах арга хэрэглээрэй.

Үхэр

Энэ долоо хоногт амьдрал тань тайван тогтвортой байна. Мөн өсч хөгжих боломжууд ч гарч ирнэ. Аливаа шинэ зүйлийг хүлээж авах, туршихад бэлэн байгаарай. Санхүүгээ ухаалгаар удирдахыг зөвлөж байна. Ингэснээр та үнэт зүйл, хүсэл эрмэлзэлдээ нийцсэн сэтгэл хангалуун, тэнцвэртэй амьдралыг бий болгож чадна. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцахад таатай. Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, хэт ядрахгүйн тулд өөрийгөө нэн тэргүүнд тавиж байхаа бүү мартаарай. Хэрэгтэй үедээ завсарлага авч, ажлын бус цагийг бүтээлчээр өнгөрөө. Хөрөнгө оруулалт хийх юм уу санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах гэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Болгоомжтой төлөвлөж, ухаалаг зарцуулалт хийснээр таны санхүүгий нбайдал ганхахгүй. Хоолны дэглэмдээ анхаарал хандуул.

Ихэр

Эрч хүчээ тарамдаж, хэт олон зүйл рүү зэрэг зэрэг дайрахаас болгоомжил. Бусдад амласнаа юун түрүүнд биелүүл. Мөн сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалахын тулд өөртөө эргэцүүлэн бодох, амрах цаг гаргаарай. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, санхүүгийн үндэслэлтэй шийдвэр гаргаарай. Эрч хүчээ зөв ашиглахын тулд эмх цэгцтэй байж, ажлуудаа эрэмбэл. Ганц бие ихрийн ордныхон энэ долоо хоногийг сэтгэл хөдөлгөм, романтик өнгөрүүлнэ. Санхүүгээ нарийн төлөвлөснөөр урт хугацааны зорилгодоо хүрэх боломжтой. Техник технологиос түр завсарлага авч, байгальтай ойр байж, өөрийгөө цэнэглээрэй. Мөн тэжээллэг хоол хүнс хэрэглэж, тогтмол цагт унтаж хэвшихийг зөвлөе.

Мэлхий

Энэ долоо хоногт бусадтай харилцахдаа зөн совиндоо итгэхэд алдах зүйлгүй. Мөн өөрийгөө халамжилж, өөртөө анхаарал хандуулснаар өмнө тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулж, ахиц дэвшил гаргаж чадна. Өсч дэвжих боломжийг алдалгүй ашиглаарай. Энэ долоо хоногт та эргэн тойрныхоо хүмүүсийн эерэг энерги дунд жаргалтай байна. Хайр дурлалын тал дээр эрсдэлд орохоос бүү ай, шинэ харилцаа холбоо тогтоо. Хөдөлмөрч, сахилга баттай байвал санхүүгийн байдлаа бэхжүүлж чадна. Гэнэтийн орлоготой байж, хугацаа хэтэрсэн төлбөрөө барагдуулж магадгүй. Ямар нэг зүйлд хэт их санаа зовоод байгаа бол ойр дотныхноосоо эсвэл мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсээрэй. Гадуур хооллохоос татгалзаж, эрүүл хэв маягийг эрхэмлээрэй.

Арслан 

Энэ долоо хоногт амьдралынхаа янз бүрийн салбарт гэрэлтэх боломжтой байна. Ажил мэргэжлээрээ амжилтад хүрэхийн тулд эцэг эхээс заяасан өөртөө итгэлтэй, манлайлагч зан чанараа ашигла. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, бизнесийн үнэ цэнтэй харилцааг бий болго. Танай гэрт таатай үйл явдал тохиолдож магадгүй. Хань болон бусад чухал хүний хайр халамжийг мэдэрнэ. Хайр дурлалын харилцаагаа хөгжүүлж, илүү гүнзгийрүүл. Харин та ганц бие бол шинэ харилцаанд нээлттэй байгаарай. Анхаарлаа төвлөрүүлж, зөн совиндоо итгэ. Таны замд элбэг дэлбэг, сайн сайхан зүйлс бишгүйдээ тохиолдоно. Эрүүл мэндээ мөн нэн тэргүүнд тавиарай. Зөв төлөвлөлттэй, сахилга баттай байвал санхүүгийн байдлаа батжуулж чадна.
Охин 
Энэ долоо хоногт та өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах гол анхаарлаа хандуулаарай. Шийдвэр гаргахдаа дотоод эрч хүч, зөн совиндоо итгэ. Ажил мэргэжлийн талбарт олон шинэ боломж гарч ирэх ба тэр бүрийг ашиглаж, өөрийн ур чадвараа харуул. Санхүүгийн асуудлыг хөнгөн хуумгай шийдэж болохгүй. Ялангуяа хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсоорой. Аливаа өөрчлөлтийг тэвчээртэйгээр даван туулж, өөртөө хэт хатуурхалгүй зөөлөн хандаарай. Карьераа өсгөхийн тулд шинэ зүйл сурах, сургалтад хамрагдахад таатай. Хайртай хүнтэйгээ харилцахдаа хатуу үг хэлэхээс зайлсхий. Та ууртай байсан ч нэг удаа буулт хийгээрэй. Эс бол хайртай хүний тань зүрх шархалж, үр дүн нь таагүй байх болно.
Жинлүүр
Энэ долоо хоногт жинлүүрийн ордныхонд өсч хөгжих, амжилтад хүрэх асар их боломж гарч ирнэ. Тууштай байж, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг хийгээрэй. Санхүүгийн байдлыг тань сайжруулах бизнесийн шинэ боломж гарч ирнэ. Үлгэр дуурайлал авдаг байсан тэр хүнийхээ тусламжтайгаар хойшлуулж байсан эсвэл үл тоомсорлосоор ирсэн ажил, төслөө эхлүүлж чадна. Хайртай хүндээ хэт их мөнгө зарцуулсаар байгаад хэтэвчээ хоослохоос болгоомжил. Харин та энтертайнмент салбарт ажилладаг бол энэ долоо хоногт санхүүгийн байдлаа сайжруулах дөнгөх магадлалтай. Амралтын өдрөөрөө бие махбодоо сэргээх ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа хийгээрэй.
Хилэнц
Энэ долоо хоногт найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар байр сууриа улам батжуулж чадна. Хувийн болон мэргэжлийн амьдралдаа үсрэлт хийх болно. Таны сэтгэл татам байдлыг хүн бүхэн анзаарна. Гэнэтийн аялалд гарч магадгүй. Аялах үедээ хулгай дээрмээс болгоомжил. Мөн хоол хүнс, согтууруулах ундааны хэрэглээгээ тааруулахыг зөвлөж байна. Бусад хүн юу хэлж байгааг анзаарч сонсоод нэг үзээрэй. Санаанд оромгүй байдлаар таатай өөрчлөлтүүд бий болно. Стресстэй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд ахмад настай хүмүүсээс тусламж хүс. Хэрэв та хөдөө аж ахуйн салбарт ажилладаг бол их хэмжээний мөнгөний гэрээ хийж магадгүй. Эсвэл өмнөх хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэх болно.
Нум
Энэ долоо хоногт сайн муу ээлжилсэн, өөрчлөлт арвинтай байна. Аливаа нөхцөл байдлыг даван туулахын тулд тайван байдлаа хадгал. Гэхдээ таны ойр дотныхон танд туслах болно. Хайртай хүнтэйгээ цагийг утга учиртай өнгөрөөнө. Хамтдаа хоол хийх, гэрээ тохижуулах, кино үзэх зэргээр хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх нь таны хийх хамгийн чухал зүйл гэж ойлгоорой. Өдөр тутам хийдэг ажлынхаа хажуугаар нэмэлт үүрэг хариуцлага хүлээх тусам таны санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Зардлаа бууруулж, борлуулалтаа нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Удаан хугацаанд үргэлжилж буй эрүүл мэндийн асуудлаа үл тоомсорлож болохгүй. Таны бие хавагнах юм уу ямар нэг байдлаар өвдвөл даруйхан эмчид хандаарай.
Матар
Ажил дээрээ байр сууриа баталгаажуулахын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Бүхнээ зориулж байж шалгалтыг давж чадна. Хамт ажиллагсадтайгаа харилцаагаа сайжруулах бөгөөд бие биеэ илүү сайн таниж авна. Гэр орноо тохижуулж, зочин хүлээж авахад тохиромжтой. Мөн шинэ сонирхолтой зүйл сурахад тохиромжтой долоо хоног. Хайртай хүнтэйгээ романтик оройн зоог барьж, түүнийг баярлуулаарай. Түүний анхаарлыг татаж, хошин зангаараа инээлгэ. Санхүүгийн байдал сайжирна. Урьд нь хийсэн үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын үр шим гарна. Дасгал сургуулилалтын дэглэм тань алдагдаж магадгүй. Хичээл зүтгэлээ талаар болгохгүйн тулд үүнийг зохицуулах арга замыг олох хэрэгтэй.
Хумх
Шинэ харилцаа холбоо тогтоох болон хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой долоо хоног. Бодол санаагаа ажил хэрэг болгох боломжийг бүү алдаарай. Та гадаадад байгаа хэн нэгнээс ажлын санал хүлээж авч магадгүй. Шинэлэг үзэл бодол, туршлага тань бусдад сэтгэгдэл төрүүлнэ. Хамтран ажиллагсадынхаа түрэмгий байдалд бухимдаж магадгүй. Гэхдээ тайвшраад анзаараад үзвэл ихэнх нь таны төлөө байгааг ойлгох болно. Хайртай хүнтэйгээ харилцаагаа хурцатгахгүйн тулд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицож сур. Өмнөх хөрөнгө оруулалтаас ашиг орж ирж магадгүй. Санхүүгийн хүнд байдалтай тулгараад байсан танд уужуу амьсгалах боломж гарч ирнэ. Хоол хүнсэндээ маалингын үр, загасны тос гэх мэт омега нэмж хэрэглэ.
Загас
Энэ долоо хоногт ажил мэргэжлийн талбартаа эрсдэл гаргахаас бүү ай. Тав тухтай бүсдээ шигдээд байлгүй шинэ зүйл туршиж үзээрэй. Хүмүүстэй санал нийлэхгүй бол үзэл бодлоор хурцаар илэрхийлэх гэж яараад хэрэггүй. Өмнө нь гаргасан алдаагаа санахыг зөвлөе. Хайртай хүндээ таалагдахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргах шаардлагатай болно. Хайртай хүн тань тантай аль болох ахиу цагийг өнгөрөөхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд шаргуу ажилласныхаа үр дүнг хангалттай хүртэж чадаагүй бол сайхан цаг удахгүй ирнэ. Таны санхүүгийн байдал яваандаа сайжирна. Спортоор хичээллэх нь зөв ч гэлээ дасгал хөдөлгөөнөө хэтрүүлээд хэрэггүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж