Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР