"Мегатитан" ХХК: 1,2 тэрбумын шинэ замыг хуулсан талаар мэдээлэл хийнэ

"Мегатитан" ХХК: 1,2 тэрбумын шинэ замыг хуулсан талаар мэдээлэл хийнэ

"Мегатитан" ХХК: 1,2 тэрбумын шинэ замыг хуулсан талаар мэдээлэл хийнэ

Хан-Уул дүүрэг Зайсан толгойн тойргийг 10 гаруй хоног хааж, хуучин зам асфальтыг хуулж, шинээр зам хийсэн. Гэвч шинэ замыг нээгээд тав хоноод байхад инженерийн шугам задарч, бүрэн хуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, ашиглалтад оруулаад байсан замыг зайлшгүй шалтгаанаар өнгөрсөн Баасан гаригаас хуулж эхэлсэн байна.

Тус замын ажлыг гүйцэтгэгч "Мегатитан" ХХК-тай холбогдоход "шинэ замыг эргүүлэн хуулсан талаар өнөөдөр /2023.08.21/ нэгдсэн мэдээлэл өгнө. Чанаргүй зам барьж хуулсан гэдэг худал мэдээлэл" гэх хариултыг өглөө.

"Мегатитан" ХХК нь Зайсангийн тойргийг хааж нийт 800 метр урт зам дээр асфальт хийсэн байна. Тус ажил нь 1,2 тэрбумын хөрөнгөөр хийгдсэн бөгөөд дахин гарах зардлыг хэрхэх эсэх тал дээр мөн өнөөдөр тайлбар өгөх аж.

Нэг километр асфальтан замыг 1,5 тэрбумаар хийдэг бөгөөд замыг хийх явцад болон хийсний дараа комиссынхон шалгаж хүлээж авдаг байна. Мөн зураг төслийн дагуу ажил эхлэхээс өмнө шугам сүлжээ зэрэг байгаа тохиолдолд замыг хэрхэн шийдэх талаар инженерүүд хэлэлцдэг аж. Харин тус замын ажил дээр аль шатандаа ямар алдаа гарсан нь одоогоор тодорхойгүй байна.

Гурван сарын хугацаанд гурван ч удаа хуулж, тавьж буй замын ажил нь иргэдэд төдийгүй тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид ч хүндрэл учруулж буй юм. Хэрэв мэргэжлийн хүмүүс стандартын дагуу тус замыг тавьсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг ч иргэд цахим хуудастаа бичиж байна. Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ачаа, тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгддэг. Үүний улмаас Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гарч, нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Улмаар цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийхийг мэдэгдсэн билээ.

СҮҮЛИЙН 4 ЖИЛ ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ, ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ТЕНДЕРЭЭР ГҮЙЦЭТГЭЖЭЭ

"Мегатитан" ХХК нь 2019 оны наймдугаар сард замын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд сүүлийн дөрвөн жил буюу 2020 оноос хойш төрийн худалдан авах ажиллагааны цахим хаягт бүртгэгдэж, тендер шалгаруулалтад оролцож ирсэн бөгөөд гүйцэтгэлийн хувьд алдаатай ажил хийж байсан удаагүй байна. Төрийн худалдан авах ажиллагаанд шалгарч, гүйцэтгэсэн ажлуудаас дурдвал:

  • 2020 оны дөрөвдүгээр сарын 17. Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 18 дугаар хороо, Гүнжийн аманд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилгах дайрган хучилт хийх 58 сая төгрөгийн тендерийн ажил,
  • 2020 оны тавдугаар сарын 18. Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дүүргийн 7, 10 дугаар хороодод авто замын засвар, шинэчлэлт, нөхөөс болон бусад замын байгууламж хийх 258 сая төгрөгийн тендерийн ажил,
  • 2021 оны зургадугаар сарын 4. Замын хөгжлийн газраас зарласан орон сууцны хороолол доторх авто замын засвар /ХУД/ 272 сая төгрөгийн ажил,
  • 2021 оны долдугаар сарын 20. Чулуун авто зам тавих /СХД, 30 дугаар хороо/ 77 сая төгрөгийн тендерээр гүйцэтгэх ажил,
  • 2022 оны хоёрдугаар сарын 25. Замын хөгжлийн газраас зарласан Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 1,3 тэрбум төгрөгийн авто замын ажил,
  • 2023 оны хоёрдугаар сарын 3. Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт (4 дүгээр хороо) гүйцэтгэх 1,6 тэрбумын ажлыг тус тус төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-21 76.220.74.140

Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэж. Эдийн засаг нь сул дорой,өр ширтэй. хүнд нөхцөлд энэ мэт үргүй зардал гаргаад байх юм. Хэн хариуцлагыг нь хүлээх вэ

Avatar

Нэргүй 2023-08-21 213.87.129.59

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ээгий 2023-08-21 202.126.88.131

хүн аймаар нимгэн зам л бсн бас хагархай бутархай их бсн шдээ

Avatar

Нэргүй 2023-08-21 103.212.116.158

Доогуур нь шугам хоолой байсан бол тэрийг өргөтгөх/солих асуудал нь НОтой байсан гэсэн үг! хэрэв шугам хоолой байгаагүй бол тавихаар хэн нэг эрхтэн дархтан л тавиулах гээд байх шиг байна! эсвэл шугам хоолой байхгүй тул зүгээр л тэр замаар хүнд даацын машин явахаар байгаа нь маш богино хугацаанд замыг нь эвдчих гээд байгаа болохоор тэрийгээ шийдэж байж тавих гээд хүлээгээд байгаа! юмуу шугам хоолойгүй учраас газарт нь шунаад байгаа юм болов уу! гэсэн 4 таамаг л байна даа????

Avatar

Зочин 2023-08-21 103.212.118.80

мөнгө л бодож хийх юмаа чанар хариуцлага гүйцэтгэл гээд эхлээд хийгдэх ёстойшдээ

Avatar

Иргэн 2023-08-21 122.201.19.99

Хүнд даацын цемент ачсан машины явсны улмаас зам суулт өгсөн байсан. Иймд зам засах мөнгийг том барилга барьж байгаа компаниас гаргуулах нь зөв байх

Avatar

Нэргүй 2023-08-21 202.21.124.133

Өчигдөр тэр замаар явсан. нөгөө ус зайлуулах систем байхгүй харагдсан. Тэгэхээр удахгүй эвдэрнэ гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.181.94

Цэвэр Бохир 2 хоолойгоо солиод тавьсан гэсэн. Тэхээр зам хуулах бол юуу ч биш байгаа биздээ???? Одоо юу гэж сонгуульдахыг нь харж л байя.

Avatar

тогоо 2023-08-21 45.117.35.16

та бидний мөнгтйг ингэж л зарцуулж байгаа юм даа

Avatar

Нэргүй 2023-08-21 124.158.65.110

Улаанбаатар март дэлгүүрийн зүүн талаар ордог чулуун замыг жил болоогүй дахиад хуулаад плита тавиад байдаг ямар учиртай юм. Хайран мөнгө.

Avatar

Нэргүй 2023-08-21 66.181.160.48

Зам хуулах болсон шалтгаан нь юу юм бэ??? Хэн буруутай вэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж