Зайсангийн шинэ гүүрийг ирэх сард нээж амжихгүй гэв

Зайсангийн шинэ гүүрийг ирэх сард нээж амжихгүй гэв

Зайсангийн шинэ гүүрийг ирэх сард нээж амжихгүй гэв

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн байдаг.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн өнгөрсөн сард мэдэгдсэнээр одоогоор шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сард нээхээр төлөвлөж байгаа гэсэн юм.

Гэвч гүүрэн байгууламжийн ажил сарын хугацаанд цаг агаарын үзэгдлээс болж хойшилжээ.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэж үздэг. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна гэж үзэж буй.

Өнөөдөр /2023.08.20/ Хотын дарга Д.Сумъябазар болон холбогдох албаны хүмүүс тус гүүрний ажлын явцтай танилцсан бөгөөд Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна. Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчлэх аж.

Тус гүүрийг наймдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн боловч бороо орж, Туул голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байлаа. Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулжээ. Тиймээс урьдчилсан төлөвлөгөөгөөр ирэх сарын 15-нд биш 25-наас хөдөлгөөнийг нээхээр тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-20 139.5.218.40

Энэ Сумьяагийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж байхгүй юм аа, үүрэг даалгавар өгөөд л явдаг, хэрэгжилт байхгүй,, төлөвлөлт нь шал худ, зун бороо орж л таарна, бороо орохоор гол үерлэж л таарна ш дээ, инженерийн шугам сүлжээний ажлыг ч зөв тооцож болно доо

Avatar

Нэргүй 2023-08-20 213.87.148.165

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж