"Цонжин болдог" орчимд үерээс болж замууд цөмөрсөн байна

"Цонжин болдог" орчимд үерээс болж замууд цөмөрсөн байна

"Цонжин болдог" орчимд үерээс болж замууд цөмөрсөн байна

Орон нутаг руу зорчих иргэдийг баталгаатай замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. Тэгвэл өнөөдөр /2023.08.20/ иргэд цахим хуудастаа "Цонжин болдог"-ийн орчмын шороон замуудад хагарал үүсч, зам цөмөрсөн болохыг бусдадаа анхааруулж байна.

Цөмөрсөн гэх шороон замуудын хэсэгт ослын тэмдэглэгээ байхгүй бөгөөд хурдтай явж буй машин доош унах аюултай байгаа аж.

Усанд автаж зам цөмөрч байгаа нь олон жилийн элэгдлээс гадна хөрсөнд үерийн ус их хэмжээгээр нэвчсэнтэй холбоотой байж магадгүй гэжээ. Аадар бороо орсны улмаас долдугаар сарын 16 болон наймдугаар сард "Цонжин болдог" орчимд хоёр удаа уулнаас үер бууж зам эвдэрсэн. Энэ талаарх мэдээллийг Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг болон холбогдох хүмүүс анхаарч, эвдэрч, цөмөрсөн замуудын аюулгүй байдлыг яаралтай хангаж өгөхийг хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-20 213.87.148.165

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-20 59.153.113.205

ohmigod

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж