"Нүүдэлчин" фестивалийг сонирхогчид түгжрэл үүсгэжээ

"Нүүдэлчин" фестивалийг сонирхогчид түгжрэл үүсгэжээ

"Нүүдэлчин" фестивалийг сонирхогчид түгжрэл үүсгэжээ
Өнөөдөр соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах түүнийг өвлөн уламжлуулагч, өв тээгчийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, аймаг, орон нутаг, ястан, угсаатны онцлогтой уялдан өвлөгдөн уламжилж ирсэн үндэсний уламжлалт спортын төрөл, тоглоом наадгайг гадаад дотоодын аялал жуулчдад сурталчлах, шинээр сэргэн таниулж буй үндэсний уламжлалт өв төрлүүдийг олон нийтэд таниулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн сүүлийн өдөр. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 18-20-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт зохион байгуулж буй.
Тэгвэл Налайхын дүүргийн бөмбөрцөгтэй уулзвараас тайж хайрхан хүртэлх зам тус тэг зогсолттой байгаа бөгөөд соёлын өдөрлөгийн үзэж сонирхох хүсэлтэй гадаад, дотоодынхны хөдөлгөөн тасрахгүй байгаа аж.
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байгаа аж.
Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна.
Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд тус өдөрлөгийн үеэр онцлон хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-20 202.179.26.209

Хөтөлбөрийн гол хэсэг түгжрэл

Avatar

Нэргүй 2023-08-20 213.87.148.165

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Батсайхан 2023-08-20 139.5.218.28

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гэхийн оронд “Нүүдэлчин” дэлхийн соёлын Наадам гэх байжээ. Зөв арга хэмжээ болсон цаашид улам боловсронгуй болгох хэрэгтэй Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж