Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд багаараа ирсэн нь олон улсад Монголын аялал жуулчлал хөгжих том боломж, үүд хаалга болж буй. Тэрбээр видео контентынхоо эхлэлийг өнгөрсөн долоо хоногт /2023.08.14/ төв талбайд хийсэн бөгөөд энэ үеэр олон хүн зорьж ирсэн. Дотоодын контент бүтээгчид төдийгүй видео, гэрэл зураг сонирхогчид, хүүхэд залуус, аяллын компанийн хөтчүүд хүртэл түүний видеод орохоор төв талбайг дүүргэсэн.
"Nas Daily"-гийн багийнхан өчигдөр /2023.08.19/ "Nas Summit" арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Нусейр Ясин Монголд заавал дахин ирэхээ амалсан юм. Тодруулбал, ирэх жил багаараа ирж дахин Монголыг дэлхийд таниулах контент хийнэ гэжээ.
Монголын талаар сонирхолтой видео контент хийж нүүдэлчин соёл, аялал жуулчлалыг таниулж олон улсын жуулчдыг ирж үзэх орны тоонд оруулаасай гэж хүсч байна.
Холбоотой мэдээ