Таеквондочид сүүлийн өдөр 3 хүрэл хүртэв

Таеквондочид сүүлийн өдөр 3 хүрэл хүртэв

Таеквондочид сүүлийн өдөр 3 хүрэл хүртэв

Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулж буй. Спортын 12 төрлөөр зохион байгуулж байгаа тус наадамд 1300 гаруй тамирчин оролцож, дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 1800 гаруй хүн Монголд ирсэн. Мөн  наадмын үеэр 1400 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байгаа юм. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам дөрөв хоногийн Монгол бөхийн өргөөнд боксын төрлөөр эхэлсэн.

Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр /2023.08.20/ эмэгтэйчүүдийн 49, -63, эрэгтэйчүүдийн 55, -73, +73 кг-ын тоглолтуудаар өндөрлөж байна.

Өнөөдөр Монголын таван тамирчин өрсөлдсөнөөс гурав нь хүрэл медалийн болзол хангаад байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн -63 кг-д Г.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -73 кг-д Ш.Ингүүн, +73 кг-д Э.Цогжавхлан нар хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр өрсөлдсөн Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн +63 кг-ын П.Удвал хүрэл медаль авсан билээ.
Яг одоо финалын тоглолтууд Степпе Аренад үргэлжлэн явагдаж байна. БНСУ, БНХАУ-ын тамирчид өнөөдрийн таван жингийн дөрөвт нь финалдсан бол Тайвань, Хонконгийн тус бүр нэг тамирчин аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-20 213.87.148.165

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж