УБТЗ-д хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй

УБТЗ-д хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй

УБТЗ-д хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй

Олон нийтийн сошиал сүлжээгээр Их Монгол хорооллын дэргэдэх төмөр замын 407-р км-ийн гармаар уурын тэрэг утаа савсуулан явж байгаа зураг нэг бус удаа гарсан.

Энэ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 65 жилийн ойгоор 2014 онд буюу 9 жилийн өмнө  үе үеийн  зүтгүүрийг харуулсан хөдлөх бүрэлдэхүүний баярын парадад ОХУ-аас ирж оролцсон уурын тэрэгний зураг бөгөөд уг уурын тэрэг нь Бумбат өртөө хүртэл аялаад ОХУ руу буцсан юм. Одоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүний паркад хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй бөгөөд зүтгүүрийн паркаа сүүлийн жилүүдэд орчин үеийн өндөр хүчин чадалтай зүтгүүрүүдээр шинэчилж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж