Олон нийтийн сошиал сүлжээгээр Их Монгол хорооллын дэргэдэх төмөр замын 407-р км-ийн гармаар уурын тэрэг утаа савсуулан явж байгаа зураг нэг бус удаа гарсан.
Энэ нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 65 жилийн ойгоор 2014 онд буюу 9 жилийн өмнө үе үеийн зүтгүүрийг харуулсан хөдлөх бүрэлдэхүүний баярын парадад ОХУ-аас ирж оролцсон уурын тэрэгний зураг бөгөөд уг уурын тэрэг нь Бумбат өртөө хүртэл аялаад ОХУ руу буцсан юм. Одоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөдлөх бүрэлдэхүүний паркад хөдөлгөөнд оролцож байгаа уурын тэрэг байхгүй бөгөөд зүтгүүрийн паркаа сүүлийн жилүүдэд орчин үеийн өндөр хүчин чадалтай зүтгүүрүүдээр шинэчилж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгдлээ.
Холбоотой мэдээ