Монгол сурагчид “ Robot Challenge World 2023” тэмцээнийг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

Монгол сурагчид “ Robot Challenge World 2023” тэмцээнийг тэргүүлэв

Монгол сурагчид “ Robot Challenge World 2023” тэмцээнийг тэргүүлэв

Бээжин хотод 2023 оны  наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон “Robot Challenge World 2023” тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч шүүсэн байна.

Тэмцээний нээлтэд 45 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг туршлагатай ахлагч  н.Батзаяагийн удирдлага дор жагсан оролцжээ.

Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай дөрвөн сурагч долоон төрөлд оролцож Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г.Шинэ-Од эхний өдөр дэд байранд орж мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээний гурав дахь буюу сүүлийн өдөр манай  улсын  хоёр  багийн  сурагчид Robot rugby-senior төрөлд оролцож алт, хүрэл медалийн эзэд болжээ.

Шинэ эрин сургуулийн баг 25 багаас тавдугаар байрт орж амжилттай оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж