Беларусь "түрэмгийлэлд" цөмийн зэвсгээр хариу өгнө

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

Беларусь "түрэмгийлэлд" цөмийн зэвсгээр хариу өгнө

Беларусь "түрэмгийлэлд" цөмийн зэвсгээр хариу өгнө

НАТО-гийн хөрш орнууд хурцадмал байдал үүсч байгаа энэ үед хамтын хил рүүгээ олон мянган цэргээ байршуулж байгаа тул Беларусь "түрэмгийлэлд" цөмийн зэвсгээр хариу өгнө гэж Ерөнхийлөгч Александр Лукашенко төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулав.

Украин руу 2022 оны хоёрдугаар сарын 24-нд довтолгоо эхлэх үед Оросын цэргүүдийг хөөргөх тавцан болсноороо Беларусь дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Вагнер группын дайчдыг Беларусьт ирсний  дараа  ардчилсан удирдагчид болон Европын сүүлчийн дарангуйлагчийн хоорондын харилцаа зөрчилдөж эхэлсэн.

АНУ болон түүний холбоотнууд дайн дахь Беларусийн оролцооны эсрэг удаа дараа хориг арга хэмжээ авсан бол Минск, Москва хоёр ойртож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сард Европын холбоотон улсад тактикийн цөмийн зэвсгийг хүргэсэн юм.

Хамгийн сүүлд Беларусь улс Польшийн агаарын орон зайг зөрчиж, хилээр гарах оролдлогыг удаа дараа гаргасны улмаас Варшав өнгөрсөн долоо хоногт 10,000 орчим цэргээ хамтын хил рүүгээ оруулахаа зарлав.

Лукашенко төрийн мэдлийн “БЕЛТА” агентлагт өгсөн ярилцлагадаа цөмийн зэвсгээр түрэмгийллийн хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

"Хэрэв Польш, Литва, Латвийн талаас манай улсын эсрэг түрэмгийлэл үйлдвэл бид байгаа бүх зүйлээрээ даруй хариу өгөх болно" гэж Лукашенко хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж