Украинд 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш амь үрэгдэж, шархадсан украин, орос цэргийн тоо 500 мянга дөхөж байна гэж Нью Йорк Таймс сонин баасан гаригт нэрээ нууцалсан АНУ-ын албаны хүмүүсийн иш татан мэдээллээ.
Москваг дайнд амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн тоог байнга дутуу тооцдог гэж үздэг бөгөөд Киев албан ёсны тоо баримтыг задруулдаггүй тул амь үрэгдэгсдийн тоог нарийн тооцоолоход хэцүү хэвээр байна.
Оросын цэргийн амь үрэгдэгсдийн тоо 120 мянгад хүрч, 170-180 мянга нь шархадсан гэж тус сонинд бичжээ. Харин Украинд 70,000 орчим хүн нас барж, 100,000-аас 120,000 нь шархадсан гэж үзэж байна.
Украин энэ оны эхээр сөрөг довтолгоо явуулж эхэлснээр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсэн байна.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, зөвхөн Жанжин штаб амь үрэгдэгсдийн тоо баримтыг мэдээлнэ гэв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ