БНСУ-ын эмч нараас үнэгүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын эмч нараас үнэгүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

БНСУ-ын эмч нараас үнэгүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ний өдөр Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлсэн. Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах аж.

Иргэд эрүүл мэндийн хөтөлбөрийг хамгийн их сонирхож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл энэ хаягаар бүртгүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийн тухайд Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна. Соёлын өдөр гурав хоног үргэлжлэх бөгөөд мөн тусгайлан “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна гэв.

Жич, БНСУ-ын эмч нар үзлэг хийхгүй бөгөөд зөвхөн гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд зөвлөмж мэдээлэл өгөх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж