Эрт илрүүлэгт харьяалал харгалзахгүй үнэгүй хамрагдана

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэгт харьяалал харгалзахгүй үнэгүй хамрагдана

Эрт илрүүлэгт харьяалал харгалзахгүй үнэгүй хамрагдана

Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн болгон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой.

Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ.

Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.

Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэсэн юм.

Эрт илрүүлэгт хамрагдах иргэд харьяалал харгалзахгүй үнэгүй үзүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж