Путин НҮБ-ын Ерөнхий aссамблейн чуулганд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

Путин НҮБ-ын Ерөнхий aссамблейн чуулганд оролцохгүй

Путин НҮБ-ын Ерөнхий aссамблейн чуулганд оролцохгүй

Оросын дарангуйлагч Владимир Путин энэ жил НҮБ-ын Ерөнхий aссамблейн чуулганд оролцохгүй гэж "Украинская правда" наймдугаар сарын 18-нд мэдээлжээ.

Путин 78 дахь удаагийн чуулганд өөрийнхөө оронд Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин, НҮБ-ын Элчин сайд Василий Небензя, Төрийн Думын Гадаад харилцааны хорооны дарга Леонид Слуцки нарын төлөөлөгчдийг оролцуулах болжээ.

Энэ оны эхээр Олон улсын эрүүгийн шүүх Путин болон ОХУ-ын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэргээр баривчлах тушаал гаргасан юм. Чуулганы хуралдааныг алгасах шийдвэр нь Путины гадаад улсад хийх айлчлалыг ихээхэн хязгаарласан баривчлах шийдвэртэй холбоотой гэж үзэж байна.

Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх есдүгээр сард Нью-Йорк хотноо болох чуулганд оролцохоор төлөвлөж байна. Ерөнхийлөгч Зеленский өөрийн "энх тайвны томъёолол"-ын саналыг дэмжинэ гэж Блүүмберг мэдээллээ.

Жил бүрийн намар болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган нь улс орнуудад дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг олон нийтэд нээлттэйгээр шийдвэрлэх, дипломат харилцаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх платформ болдог. Энэхүү хуралдаан нь сүүлийн гурван жил цахим болон хосолсон хэлбэрээр болсны эцэст биечлэн зохион байгуулагдах анхны хуралдаан болно.

ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж