Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч хэвээр байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайн эхлүүлэхгүй байх байсан гэж дахин мэдэгдэв. Дөрвөн удаа яллагдагчаар татагдаад буй тэрбээр “Fox” телевизийн “Travis & Buck Sexton” шоунд уржигдар оролцохдоо дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн тэрбээр Путинтай харилцах харилцааныхаа талаар хачирхалтай тайлбар хийв.
"Путин зөвхөн надтай хувийн харилцаагаа бодоод Украин руу хэзээ ч дайрахгүй байсан. Тэр намайг өөрөөсөө илүү үздэг. Би түүний нүдний цөцгий байсан. Би хэзээ ч битгий үүнийг хийгээрэй гэж түүнд хэлдэг байсан. Тэнд хэцүү зүйл байсан ч тэр хэзээ ч үүнийг хийхгүй байсан" гэж Трамп сайрхжээ.
Холбоотой мэдээ