Хойд Солонгосын “Хвасон-18” пуужин Оросынхтой дэндүү адилхан гэв

Хуучирсан мэдээ: 2023.08.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын “Хвасон-18” пуужин Оросынхтой дэндүү адилхан гэв

Хойд Солонгосын “Хвасон-18” пуужин Оросынхтой дэндүү адилхан гэв

Вашингтонд төвтэй олон улсын харилцааны судалгааны төв болох Стратегийн олон улсын судалгааны төв саяхан нийтэлсэн тайландаа, Хойд Солонгос долдугаар сарын 12-нд Хвасон-18 тив алгасах пуужинг хөөргөсөн нь "ОХУ-аас авсан техникийн хамтын ажиллагааны үр дүн байх магадлалтай" гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долдугаар сард Орос, Хятадын албаны хүмүүсийг хүлээн авч, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужингаа харуулсан юм. Тэдний дунд Хойд Солонгосын Хвасон-18 тив алгасах пуужин байсан. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зохицуулах НҮБ-ын оролдлогыг эсэргүүцэн тус улс бүтээсэн цөмийн хүчин чадалтай пуужин юм.

Тайланд дурдсанаар, Хвасон-18 нь АНУ-ын одоо байгаа баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламжийг эсэргүүцэх хэрэгслээр  тоноглогдсон гэв.

Уг тайланд Хвасон-18 нь хатуу түлшээр ажилладаг тив алгасах пуужин бөгөөд Хойд Солонгосын сүүлийн хэдэн жилийн турш туршсан шингэн түлшээр ажилладаг пуужингаас ялгаатай гэжээ. Уг пуужин нь тив хоорондын зайд "их хэмжээний ачаа" хүргэхийн зэрэгцээ "агаарын довтолгооноос хамгаалах системийг эсэргүүцэх” чадвартай гэж дурджээ.

Мөн шинэ технологи нь Хойд Солонгост пуужинг илүү хурдан харвах боломжийг олгож, пуужинг харвахаас өмнө бусад засгийн газруудыг илрүүлж, хөндлөнгөөс оролцохоос сэргийлдэг. "Эдгээр дэвшилтэт чадварууд гэнэт гарч ирснийг Оросын засгийн газар болон түүний эрдэмтдийн хамтын ажиллагаагүйгээр тайлбарлахад хэцүү" гэж тайланд дурджээ.

Түүнчлэн, "Хвасон-18"-ын нислэгийн чиглэлийн өгөгдөл болон физик хэмжээсүүд нь "Оросын Топол-М тив алгасах пуужинтай  бараг ижил" гэж тайлбарлав.

"Хвасон-18 пуужингийн хүчин нь АНУ-аас пуужингийн довтолгооноос хамгаалах нэмэлт хэрэгсэл, тэр дундаа агаарт нисгэгчгүй сөнөөгч төхөөрөмжийг ашиглахаас аргагүйд хүргэнэ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж