Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Булган аймагт Эгийн голын түвшин нэмэгдэж авто машин зорчих хэсэг усанд автан зорчих боломжгүй болж байгаа тул зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хориглосон тухай тус аймгийн Тэшиг сумын засаг даргын 2023 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/164 дугаартай захирамж гарсан байна.
Иймд иргэд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган үерийн ус татартал уг чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн голын ойролцоо буусан айлуудыг нүүлгэх, сэрэмжлүүлэг мэдээ хүргэх сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллахыг сумын Онцгой комисст даалгажээ. Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг үер усны эрсдэл буурвал хэвийн болгож, Тэшиг сумын албан ёсны цахим хуудсаар мэдэгдэх аж.
Холбоотой мэдээ