ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг бээжин хотноо хэвлэлийн бага хуралд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2023.08.19-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг бээжин хотноо хэвлэлийн бага хуралд оролцлоо

Монгол-Хятадын 4 дэх экспо” зохион байгуулах хэвлэлийн бага хурал бээжин хотноо боллоо


“Монгол-Хятадын 4 дэх экспо” зохион байгуулах хэвлэлийн бага хурлыг Бүгд Найрамдах Хятад улсын Худалдааны яам бээжин хотноо зохион байгууллаа.

2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус хэвлэлийн бага хурлаар “4 дэх удаагийн Монгол-Хятадын экспо”-г зохион байгуулах гэж буй талаар албан ёсоор зарлан мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хятад улсын Худалдааны яамны дэд сайд  Ли Фэй, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин нар оролцож, “Монгол-Хятадын 4 дэх экспо”-гийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

 “Монгол Улсын Засгийн газар энэхүү экспод өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд өмнөх гурван удаагийн экспо ч амжилттай зохион байгуулагдсаныг дурдаад сүүлийн жилүүдэд Монгол Улс болон Хятад улс, ялангуяа Монгол Улс, ӨМӨЗО-ы эдийн засаг, худалдаа, соёл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарын хүрээнд хамтын ажиллагааг ахиулахад ихээхэн амжилт гаргасан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг онцолж байлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хөрөнгө оруулалтыг татах зорилгоор өргөн баригдсан шинэ хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал, “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Монголд зочлох жил” зэрэг өргөн хүрээний асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөв.

Хятад улсын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй “Сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Энэ нь нэгд, хоёр талын худалдааны цар хүрээ улам өргөжиж байгаа; хоёрт, худалдааны бүтэц өдрөөс өдөрт сайжирч байгаа; гуравт, Хятад улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа; дөрөвт, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрсээр байгаагаар илэрхийлэгдэж буйг” цохон тэмдэглээд, “Худалдааны яамны нэрийн өмнөөс гадаад, дотоодын төлөөллийг энэ удаагийн Монгол-Хятадын экспод оролцохыг чин сэтгэлээсээ урьж байна. Бид бүх талуудтай нягт хамтран ажиллаж, энэхүү экспог хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүх талаар хамтран ажиллана” гэдгээ хэллээ.

ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ян Жин хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ удаагийн экспо нь "Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж, шинэ хэв маягийг бий болгох нь" гэсэн уриан дор зохион байгуулагдаж байгаа ба найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталж, эдийн засаг, худалдааны үндэсний эдийн засаг, худалдааны үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яармаг, хурал, форум, үзэсгэлэн, соёлын солилцоо зэрэг таван том салбарын цуврал арга хэмжээг зохион байгуулж, хоёр улсын болон дэлхийн улс орнуудтай бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно” гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж