Путин топ генералуудтайгаа уулзав

Путин топ генералуудтайгаа уулзав

Путин топ генералуудтайгаа уулзав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украин дахь цэргийн ажиллагааны командлагч болон бусад цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзжээ. Уулзалт Ростов-на-Дону дахь цэргийн тусгай ажиллагааны бүлгийн төв байранд болов. Украины хилээс ердөө 100 км-ийн зайд орших Ростов-на-Дону хотод Оросын өмнөд цэргийн тойргийн командлал байрладаг. Кремлиэс мэдэгдсэнээр Путин Украин дахь ажиллагааг хариуцаж буй Армийн жанжин штабын дарга Валерий Герасимов тэргүүтэй цэргийн дээд командлагч, офицеруудын илтгэлийг сонссон байна. Кремль уулзалтын талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн ч уулзалт чухам аль өдөр болсон нь тодорхойгүй.

Харин Риа агентлагийн нийтэлсэн бичлэгийг харахад Герасимов ерөнхийлөгч Путин нар оройн цагаар уулзаж байжээ. Герасимов сүүлийн саруудад олны өмнө бараг харагдахаа больсон. Украин дахь ажиллагаа урагшгүй байгаа тул Герасимов "Вагнер"-ын удирдагч Пригожин болон цэргийн блоггеруудын шүүмжлэлийн бай болоод байв. 

Орос, Украины талууд сүүлийн үед жижиг тосгонуудыг чөлөөлж авснаар амжилтаа хэмжих болжээ. Тухайлбал, Украины арми Пүрэв гаригт Донецк мужийн Урожайн хэмээх жижиг тосгоныг чөлөөлсөн. Мөн Крым хүрэх Оросын хуурай замын гүүрийг хаахын тулд Азовын тэнгисийг чиглэн урагшиллаа. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-19 59.153.87.56

за, оросыг дэмжигчдээ, бүгдээрээ Кобзоны концертыг үзэцгээе

Avatar

өвгөн 2023-08-19 59.153.115.16

путлерийн байдал хэцүүдэж байна ккккк, орос орон нөгөө ойрх дорнод африкийн ялдаг ч үгүй, ялагддөг ч үгүй туж л байлдаж тоглоод олон улсад шүүмжлүүлж загнуулж байдаг гуравдагч ертөнцийн жижигрэн дэггүй улс шиг л орон болж хувирлаа кк

Avatar

Нэргүй 2023-08-19 202.9.40.194

Энэ өөр Путин байна.

Avatar

Зочин 2023-08-19 202.179.27.161

20 жилийн өмнөх зураг бна

Avatar

Нэргүй 2023-08-19 202.126.88.83

Ер нь бол Украйны цэргийн нөхөн хангалт шавхагдаж байгаа. Тиймээс ч Зелиньский тэрийгээ мэдээд баруун болон ану-н тусламжийг зогсоочихгүйн тулд сөрөг давшилт мавшилт гэж попорсон. Одоо Украйнд хөлсний цөөхөн цэргүүд л фронт дээр байгаа. Тусламж зогсвол хөлсний цэргүүд нутаг буцна. Ер нь Украйны дайн төгсгөл болоход ойрхон. Орос санасандаа хүрч Украйн бууж өгнө. Эцэст нь тэнэг удирдагчтай байсан Украйны ард түмэн л хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-08-19 202.126.88.138

Орос гэж хүн бдаг юм уу

Avatar

Баяр 2023-08-19 202.21.120.62

Жинхэнэ Путин генералуудтай тогтмол уулзаж байгаа, хаана гэдэгээ зарлах албагүй л дээ

Avatar

Нэргүй 2023-08-19 202.21.108.12

Оросууд бүх фронтыг хамарсан сөрөг давшилтын бэлтгэлээ маш хянуур нямбай, бүхнийг тооцоолсон төлөвлөгөө гаргаж байгааг НАТО, АНУ ын ТТГ зэрэг эсрэг тал нь хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь Укр ялагдаж болзошгүй боллоо гд анхааруулаад эхэллээ. НАТО ын зүгээс Оросод эзлэгдсэн нутгаа хаяж энхийн хэлэлцээнд орохыг Зелед тулгаж эхэлсэн нь Укр ялагдах тохиолдолд НАТО ялагдсан гэсэн үг гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Харин АНУд ашиг олох л чухал.

Avatar

Нэргүй 2023-08-19 66.181.160.58

хөөрхий горьдсоор л… Бодоод үздээ , Афганистан гэдэг АК наас өөр зэвсэггүй ядуу улс, СССР, АНУ гэдэг хоёр асар том гүрнийг нутгаасаа хөөж гаргаж чадсан байхад Украйнчууд өчүүхэн муу Оросыг хөөж л таараа шд ….Цаг хугацааны л асуудал

Avatar

Нэргүй 2023-08-19 124.158.65.131

Орос улс хүнд байдалд оржээ. Манайхан одоо хойд хилээ анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-08-19 202.179.27.161

Хойд хилээ хаах юм уу? Солиорч чадаж байгаан шүү. Хөөрхий минь украйнаас бензин тосоо авах уу?

Avatar

Нэргүй 2023-08-19 124.158.65.131

Энэ дайн ганц дарангуйлагчийн тэнэглэл. Өөр юу ч биш. Ардчилалгүй орос ямар хүнд байдалд орсоныг мэдэх хэрэгтэй. Муутай сайнтай ч гэсэн Монгол ардчилалаа бат хамгаалах ёстой.

Avatar

Зочин 2023-08-19 202.179.27.161

Хоосон ардчиллаар ацаа хийхэв дээ. Заавал толгойруу нь тоншиж байхгүй бол болдоггүй хүмүүс их байна байна. Ардчилалаа бататгаад АНУ ахаараа тэтгүүлээд Хятадаас шатахуунаа аваад Солонгост гэрээсээ нэгийг нь яаж ийгээд явуулчихвал алзахгүй юм бишүү? Ккк

Avatar

Нэргүй 2023-08-19 213.87.158.16

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

News.mn сайт ерөөсөө бодит мэдээлэл оруулдаггүй. Их л хоцорч явна даа. 2023-08-19 66.181.190.12

Цаана чинь Дэлхий ертөнц тэс өөр болж байна. Барууны улсуудын ноёрхол үнэндээ бараг Украины дайнаар дуусаж байна. Юу үнэн гэвэл энэ үнэн. Аргагүй дээ Эбигийн хөлсний сайт юм чинь аргагүй дээ. Түүнээс энэ Мандах сэтгүүлч эмэгтэйд ямар ч буруу байхгүй. Хөлсний цалинтай бичээч шүү дээ.

Avatar

Оросын Батлан хамгаалах цэрэг армийн чадвар Украины дайнаар улам сайжирсан. 2023-08-19 66.181.190.12

Бодит практик дээр Оросууд армиа болон зэвсэглэлээ яаж сайжруулсаныг саяхан хэд хоногийн өмнө болсон Россия 2023 гээд олон улсын цэргийн үзэсгэлэн дээр үзүүлж байна лээ. Том гүрний бодлого айхтар л байдаг юм байна. Дэлхийн 70-аад улсын Батлан хамгаалахын хүмүүс очиж Оросоос маш их мөнгөөр з****г худалдаж авсан гэсэн. Монголоос хүртэл манай Батлан хамгаалахын сайд очсон. Гэхдээ манайд Оросууд үнэгүй з****г нийлүүлсэн. Энэ талаар news.mn огт мэдээ оруулаагүй шүү. Оруулж байгаа мэдээ нь хөөрхий зай

Avatar

BARTON MEMORIAL HOSPITAL 2023-08-19 102.88.63.201

Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу.

Whats-app: +1(850) 3137832
Имэйл: memorialbarton@gmail.com

Хүндэтгэсэн
Олон улсын ахлах зөвлөх
Доктор Филип.

Avatar

BARTON MEMORIAL HOSPITAL 2023-08-19 102.88.63.31

Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу.

Whats-app: +1(850) 3137832
Имэйл: memorialbarton@gmail.com

Хүндэтгэсэн
Олон улсын ахлах зөвлөх
Доктор Филип

Avatar

Нэргүй 2023-08-19 37.167.52.66

Хамгийн сайн орос бол үхсэн орос.

Avatar

Зочин 2023-08-19 202.179.27.161

Үхсэн орос нь Монголыг Хятадаас хамгаалах уу?

Avatar

Зочин 2023-08-19 66.181.160.58

Би Оросуудыг шүтэж байгаагүй …Гэхдээ арай ч ийм нусак армитай гэж бодоогүй. Яахав Америкыг бардгүй юм аа гэхэд муу Украйныгаа болч үсрээл сарын дотор нугасландаа л гэж бодож байсан …

Avatar

КГБ ветеран. 2023-08-19 202.9.47.25

Энэ их олон учир шалтгаантай шүү.

Avatar

Нэргүй 2023-08-19 185.220.101.3

чиний юу гэж бодох хэнд хамаатай юм?
ану нато Югослав Ирак Сирийг хүн ардтай нь хавтгайгаар нь бөмбөгдөвөл мэдээж амархан дуусна.
Орос Украйн адилхан Славьян угсаатан болхоор Орос зөвхөн Киевийн нацистуудыг л түүж устгаж байна, энэнд цаг орох нь тодорхой, жирийн Украйн хүмүүсийн эсрэг Орос хэзээ ч ану нато шиг хавтгайлсан бөмбөгдөлт хийхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-19 66.181.182.24

украйнд фашистуудыг чи харсан юм уу эсрэгээр орос фашист болж хувирсан шүү украйн үндэстэнийг үзэн ядах нь өөрөө фашизм оросын фашизмыг рашизм нэрлэдэг

Avatar

Нэргүй 2023-08-19 212.95.50.77

Украйнд нацистууд Донецк Луганскт 8 жилийн турш яргалал үйлдсэн Азов Айдар Правый сектор гэхчилэн өчнөөн нацист фашист бүлэглэл байсаныг харж сонсоогүй юу малаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж