Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Шивээхүрэн хилийн боомт орчимд өчигдөр /2023.08.17/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Норд бенз" загварын том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдаж нас барсан байна. Цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 22:00 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00:08 цагт очжээ. Албаныхныг очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж, цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Холбоотой мэдээ