Монгол нүүдлийн зан үйлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Монгол нүүдлийн зан үйлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Монгол нүүдлийн зан үйлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ
"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр /2023.08.19/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон томоохон арга хэмжээг наймдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд зохион байгуулж байна.
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулж байгаа аж.
Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна.
Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцлон хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-19 213.87.158.16

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-19 216.38.195.74

€O ≠ ~π

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж