Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн хооронд Оросын хоёр "Ил-38" онгоц нисчээ. Мэдээлэл цуглуулагч "Ил-38" онгоцууд руу Японы тал өөрсдийн сөнөөгч онгоцуудаа илгээснээ Баасан гаригт мэдэгдлээ.
Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгисийн бүс нутагт ОХУ нь Хятадтай тэнгисийн цэргийн хамтарсан эргүүл, сургуулилалт хийж байгаа аж.
Тодруулбал, "Туслах хөлөг онгоцнуудаас бусад хөлөг онгоцонд ус, түлш дүүргэх сургуулилалт Зүүн Хятадын тэнгист явагдсан. Оросын Тэнгисийн цэргийн хүчин болон Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд одоогоор Зүүн Хятадын тэнгисийн усан хилд ажиллаж байгаа бөгөөд эргүүлийн ажиллагаа эхэлснээс хойш 6400 гаруй тэнгисийн миль туулсан" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Түүнчлэн шумбагч онгоцыг эсэргүүцэх, агаарын дайралтыг няцаах, далайд аврах сургуулилалт хийжээ. Мөн байлдааны хөлөг онгоцны тавцан дээр нисдэг тэрэг хөөрч, буух дадлага хийсэн байна.
Эх сурвалж: JAPAN TODAY