Монголын жүдочид өчигдөр /2023.08.18/ Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас ээлжит хүрэл медалиа хүртлээ. Энэ удаад жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 килограммын жинд барилдсан Х.Маралмаа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Чуан Ян-тай барилдаж, торгуулиар ялсан байна.
Х.Маралмаа энэ жил Казахстан, Макао, Хонгконгод болсон IJF-гийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн өсөх ирээдүйтэй залуу тамирчин.
"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн төрөлд эхний өдөр Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, иж бүрэн медалийн эзэн болсон. Тодруулбал,
- Тогтбаатарын Отгонжаргал – 44 кг жинд алтан медаль
- Сувд-Эрдэнийн Мөнх-Оргил – 55 кг жинд мөнгөн медаль
- Баатарцогтын Мөнгөнхуяг – 60 кг жинд хүрэл медаль
- Тэрбишийн Ариунзаяа – 52 кг жинд хүрэл медаль
Холбоотой мэдээ