"The Hu" хамтлагийн АНУ-д хийх аялан тоглолт наймдугаар сарын 30-нд Сан Антонио хотоос эхлэнэ. Тэд зургадугаар сарын 3-наас Европ, Латин Америк дахь аялан тоглолтоо эхлүүлж, Монголдоо зургадугаар сарын 1-4-ний хооронд болсон “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. Тэд эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орж, их л завгүй байгаагаа хэлж байв.
"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.
2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг бол яах аргагүй "The Hu".
Холбоотой мэдээ