Канад: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.19-нд нийтлэгдсэн

Канад: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

Канад: Түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

Канадын баруун хойд хэсэгт гал түймэр гарсны улмаас онц байдал зарлаж, "Yellowknife" хотыг нүүлгэн шилжүүлэх болжээ. Тус хот нь 20 мянга орчим оршин суугчтай. Бүс нутагт нийт 230 гаруй түймэр гарч, АНУ-ын агаарын чанарт сөргөөр нөлөөлж байна. 

"Yellowknife"-аас баруун зүгт тархсан ой хээрийн түймэр тутам нь 165 мянган га талбайг хамрах ба хурдны замд ойртжээ. 

“Инграхам мөрний дагуу, Детта, Кам нуур, Грейс нуур, Энгл бизнес дүүрэгт амьдардаг оршин суугчид одоогоор хамгийн өндөр эрсдэлтэй байгаа тул аль болох хурдан нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Бусад оршин суугчийг Баасан гаригийн үд дунд хүртэл нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй" гэж бүс нутгийн ерөнхий сайд Каролин Кокрейн хэлжээ. 

Гал түймрийн улмаас бүх нутаг дэвсгэрт онц байдал зарлажээ. Хүчтэй салхи галыг 10 км хүртэл зайд тархаасан байна. Амралтын өдрүүдээр Хэй Ривер хот орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлнэ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж