Хар тэнгисийн хамгийн том боомтуудын нэг болох Новороссийск боомтод өчигдөр /2023.08.18/ ачааны терминал шатжээ. Шингэн түлш агуулсан хэсгүүд хамгийн түрүүнд шатсан гэж хэвлэлд мэдээлэв. Нийт 13 мянган м2 талбай шатжээ. Одоогоор галын шалтгаан болон хохирлын талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Гал Баасан гаригийн өглөө орон нутгийн цагаар 12:21 минутад гарчээ. "Риа Новости" агентлагийн нийтэлсэн бичлэгээс харахад тэнгэрт өтгөн хар утаа, гал бүрхсэн харагдана.
Галыг унтраахаар 42 гал сөнөөгч, 14 техник хэрэгсэл дайчилжээ. Хүний амь нас хохирсон талаар мэдээлэл одоогоор алга байна.
ОХУ Новороссийск боомтыг аж үйлдвэр төдийгүй цэргийн бааз болгон ашиглалдаг. Оленегорский Горняк хөлөг онгоц наймдугаар сарын 4-нд Хар тэнгист нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөний дараа Новороссийск боомт руу буцаасан байна.
Эх сурвалж: NEWS WEEK