Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
2023 оны наймдугаар сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7..+9 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ
Холбоотой мэдээ