"ГССҮТ-өөс хулгай хийсэн этгээд III эмнэлгээс дахин хулгай хийсэн"

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

"ГССҮТ-өөс хулгай хийсэн этгээд III эмнэлгээс дахин хулгай хийсэн"

"ГССҮТ-өөс хулгай хийсэн этгээд III эмнэлгээс дахин хулгай хийсэн"
Баяр наадмын өдрүүдэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэнийг далимдуулж хулгай хийх тохиолдол гарсан. Тодруулбал, тус эмнэлгийн тусгай зориулалтын дүрс оношилгооны процессорыг өнгөрсөн сард /2023.07.17/ хулгайлсан байна. Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж хулгайд алдсан процессорыг эмнэлэгт олж, буцааж хүлээлгэж өгсөн.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "ГССҮТ-д гарсан хулгайн хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж тус этгээдийг эрэн хайж, процессорыг эмнэлэгт хүлээлгэж өгсөн.

Тус этгээд наймдугаар сарын 1-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нэвтэрч Чих, хамар хоолойн тасгийн эмчийн утсыг мөн хулгайлсан хэрэг гарсан. Эмч ажилтнууд камерын бичлэг шүүн уг этгээдийг тогтоосон" гэлээ.

Эмнэлгийн байгууллагуудаар дамжин хулгай хийж гаршсан дээрх этгээдийг илрүүлж, яаралтай хариуцлага тооцохыг эмнэлгийн ажилтнууд хүсч байгаа аж. Иймд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж