Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ
Нийслэлийн прокурорын саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээс "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх прокурорын саналыг 2023 оны  наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тэрбээр  гадаадад эмчлүүлэхээр гурван тэрбум төгрөгийн барьцаа өгч, хилийн хоригоо түр хугацаанд цуцлуулсан боловч, хугацаандаа эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг Монголын хилээр орж ирсэн даруйд цагдан хорихоор болжээ. Д.Эрдэнэбилэгийг 2022 оны дөрөвдүгээр сард баривчлан, нэг сар гаруй хугацаагаар цагдан хорьж байлаа. Эрүүл мэндийн шалтгаантай түүнийг батлан даалтад гаргахдаа шүүхээс түүнд хилийн хориг тавьсан байдаг.
                                                                                                                                                                       Э.ТУУЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-18 66.181.161.217

Монглын шүүх хориг тависан гараад явчихсан энэ тэр гээд л ажил хийж бгаа нэртэй баахан баагий нар Шүүх нь хориг тавиад байхад гаргаад явуулчихсан Баагий нь хариуцлага хүлээхгүй юм уу

Avatar

Zochin 2023-08-18 66.181.190.77

Орж ирэх буюу албадан барих гэж оруулах хэрэгтэй. Яг өөрөө орж ирэх үү. Энэ чинь л цоорхой байна даа.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.9.40.194

Сар болоод ирнэ гэж хэлж явчихаад энэ олон сар болоод ирж байгаа юм чинь таслан сэргийлэх арга хэмжуээг өөрчлөх нь зөвөө. Хууль гэдэг чинь хэрэгжүүлэхийн тулд байдаг. Эрдэнэбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг Элбэгдоржтонгуудтай нийлж хувьдаа авах гэж байсан.Оросууд өөрт ноогдох хувиа угаасаа л Монголчуудад өгөх ёстой. өөр улсад санал болгох ёсгүй. Мэдээлэлд ойр тэд шууд л луйврын мөнгө бүрдүүлж Оросын ноогдох хувийг авсан. Түүнийгээ олж ирсэн мэтээр яррьцгаанаа

Avatar

Zochin 2023-08-18 66.181.161.51

мөнгө авч гаргаж явуулчихаад араас нь ийм шийдвэр гаргаад л энэ жүжигээ хэзээ болиноо манай улс. Энэ хаанаас хэнээс сурсан жүжиг вэ Орсууд хүртэл ийм жүжиг тавихгүй бгаа даа

Avatar

Bank tdb 2023-08-18 103.212.119.43

banking ni haa boloo

Avatar

Haha 2023-08-18 202.9.46.199

Гоё жүжиг шүү өөрсдөө явуулчаад

Avatar

ЗОЧИН 2023-08-18 202.9.46.94

эн хүн АНУ-д сааханбалагийн гэрт байгаа гэнэлээ, ирэхгүй тэндээ үхнэ гэсэн….

Avatar

Нэргүй 2023-08-18 139.5.219.96

гаргаж явуулчихаад орж ирэхээр нь гэдэг чинь инээдтэй юм аа:, орж ирэхгүй бол хорихгүй тэндээ байж л бай

Avatar

Лав л Эрдэнбилэгтэй холбоотой ... 2023-08-18 59.153.113.38

Лав л Эрдэнбилэгтэй холбоотой энэ хэрэг Элбэгдорж холбогдоно. Эрдэнэбилэг ЦАГ НЬ ИРЭХЭЭР гэж их ярьдаг. Тэр бол Элбэгдорж дахиж гарч ирсэн тоихолдолд энэ хэргүүдийг хаалгана гэдгээ шууд хэлдэг хүн. Элбэгдорж байсан цагт гэмт хэргүүд, тэр тусмаа энэ нөхрийн хэрэг илрэхгүй

Avatar

Зочин 2023-08-18 103.57.95.67

Эрдэнэбилэгийн ард ардчилагч биш атлаа АН гэж жүжиглэдэг бүлэг хуйвалдагчид, Монголын топ луйварчид байгааг нийгмээрээ мэдэж авсан. Гэрээ ёсоор Эрдэнэтийн 49 Монголд шилжих хугацаа болсныг отож байгаад хулгайгаар хуйвалдаж авч. Хорлонтой нь улсаас хулгайлсан мөнгөөр авч давхар хулгайлжээ

Avatar

Зочин 2023-08-18 202.126.89.133

Гоё юм тээ 10д жил яриад л бдаг яаж ч чаддаггүы төртэй нөгөө Бадамжунай бас хаачив, Ждү, бондууд, сангууд яав юу болов шийдэгдсэн олигтой дорвитой хийсэн ажил бна уу попроод л бхын хөрөнгө энэ тэрийг нь хураасан хорисон улсыг хохиролгүй болгосон хэрэг бна уу яавж яавж хэдэн нусгай бацаануудад л ял өгөад бх юумаа

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-18 188.162.254.24

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.89.184

БҮХ ХОР НАЙРУУЛЛАГА ТАВАГАН ДОРЖИЙН УДИРДЛАГАН ДОР ХИЙГДЭСЭН ДЭЭ !

Avatar

Нэргүй 2023-08-18 202.21.108.27

Эрдэгэбулагаас өөрөөс нь хэн хэн улстөрчид авилга авч байсаныг байцааж хэрэв үнэнийг илчилбэл жилийг нь хасах хэрэгтэй. Монголчуудыг Сахал биш улстөрчид сөнөөж байгааг зөв ойлгох хэрэгтэй.

Avatar

зочин 2023-08-18 66.181.189.29

коммунистууд төр барьж чаддаггүй нь харагдсан боловч сонгууль дөхөөд ирэхээр Зоригийн аллагын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг улсдаа авчирсэн хэрэг зэргээр шоудаж ард түмний саналын авах инээдэмтэй аргаа л хэрэглэж байна. уул нь иргэд нь жаахан ухаантай, ой санамжтай бол 30 гаруй жил хууртагдаж хувийн өмчийг үзэх ядаж, хүний эрхийг уландаа гишгэсэн энэ бузар мафийг аль эрт улс төрийн тавцангаас зайлуулж хөгжилтэй, ард түмний амьдрал эрс сайжирсан байх их л хугацааг дэмий үрлээ дээ

Avatar

Зочин 2023-08-18 66.181.160.58

Нөгөө Эрдэнэтийг нь булааж авах гээд л энэ засаг аргаан барж , алааа маажиж байгаа юм байна л даа…. Өнөөх нь Олон улсын шүүх мүүхэд өгөх гээд л айлгаад байгаа байх л даа ….

Avatar

Нэргүй 2023-08-18 146.75.187.31

Uur hun alga uu? Neg l huntei uzeed bdag, man ingeh tusam teneg l haragdaj bn da

Avatar

Zochin 2023-08-18 66.181.160.8

яасан үйлийн үртэй юм энэ хүний асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй ийм шүүхийг нэн дариу устга

Avatar

Нэргүй 2023-08-18 202.21.108.27

Нөгөөх нь хаа ч бгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж