Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих шийдвэр гаргажээ
Нийслэлийн прокурорын саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээс "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг цагдан хорихоор болжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүх прокурорын саналыг 2023 оны  наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тэрбээр  гадаадад эмчлүүлэхээр гурван тэрбум төгрөгийн барьцаа өгч, хилийн хоригоо түр хугацаанд цуцлуулсан боловч, хугацаандаа эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг Монголын хилээр орж ирсэн даруйд цагдан хорихоор болжээ. Д.Эрдэнэбилэгийг 2022 оны дөрөвдүгээр сард баривчлан, нэг сар гаруй хугацаагаар цагдан хорьж байлаа. Эрүүл мэндийн шалтгаантай түүнийг батлан даалтад гаргахдаа шүүхээс түүнд хилийн хориг тавьсан байдаг.
                                                                                                                                                                       Э.ТУУЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж