"Монголд анимэйшны сургууль байгуулахаар зорьж байна"

Хуучирсан мэдээ: 2023.08.19-нд нийтлэгдсэн

"Монголд анимэйшны сургууль байгуулахаар зорьж байна"

"Монголд анимэйшны сургууль байгуулахаар зорьж байна"

Япон, Хятадын анимейшний ертөнцийн шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэд өөрсдийн туршлагаа хуваалцахаар өчигдөр /2023.08.18/ "Black box" театрт анимэ, анимэйшн, манга, комик, тоглоом хийдэг залуу уран бүтээлчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Комик гэхээр хүүхдэд л зориулсан зурагтай ном л гэж ойлгох нь элбэг. Үүгээр Монголд энэ салбар ямархуу түвшинд хөгжиж байгааг шууд тодорхойлж болохоор.

Комик урлаг Монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Тэр утгаараа хүний нөөц дутмаг байгааг салбарынхан хэлж байна. Тиймээс гадаадын мэргэжилтнүүд энэ салбарт олон улсын сургууль байгуулах боломжийг судалж байгааг хэлсэн юм.

“Анимэйшн, комик, видео тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол залуус цөөхүүлээ гэлтгүй дэлхийн хэмжээнд хүрэхүйц ур чадвартай ажиллаж, уран бүтээл туурьвиж байна. Нэг студид зөвхөн нэг чиглэлээр дагналгүй анимэйшн, тоглоом, комик, дуу, видео гэх мэтчилэн олон чиглэлийн ажил хийж чадаж байгааг хараад их гайхаж биширлээ” хэмээн Япон улсын мэргэлжилтнүүд үнэлсэн юм. Ингээд мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.

"МОНГОЛД ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА"

“Еconte” компанийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Э.Тамир:

-Сүүлийн үед Монголд анимэ, анимэйшн, комик, тоглоом эрчтэй хөгжих шатандаа явж байна. Гэхдээ Монгол Улсад энэ салбар шинэ тутам хөгжиж байгаа учраас хүний нөөц дутмаг байдаг. Тийм учраас Япон, Хятадын профессоруудыг Монголд урьж, энэ салбарт олон улсын сургууль байгуулахыг зорьж ирсэн.

Тэр утгаараа энэ салбарын залуустай уулзан зовлон жаргалыг нь сонсч, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Залуус уулзалтад идэвхтэй оролцож, салбарынхаа хөгжлийн гарц, гаргалгааг хэлэлцлээ.

Монголд ШУТИС, СУИС-иудад тодорхой хэмжээний боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Гэхдээ зохиол, дүр бүтээх хүртэлх мэдлэг боловсролыг хараахан олгож чадахгүй байгаа учраас аль болох олон улсын түвшний боловсон хүчин бэлтгэх зорилготой гадаадын мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн юм.

"МЭРГЭЖЛИЙН СТУДИ, УРАН БҮТЭЭЛЧИД ХАМТРАН АНИМЭЙШНЫ ХОЛБОО БАЙГУУЛНА"

Комикс зохиолч, зураач, Соёлын элч Н.Эрдэнэбаяр:
-Монголын "Эконтэ" ХХК сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Японы олон мэргэжилтэнг Монголд урилгаар авч ирж буй. Тэднийг авч ирэх болгондоо салбарынхаа залууст мэдлэг, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулдаг. Энэ удаа ирсэн хоёр зочин маань шилдэг мэргэжилтнээс гадна судалгааны ажил хийдэг профессорууд байгаа.
Тэдний хувьд Монголын залуусыг Япон улсад энэ чиглэлээр суралцуулах, Монголд энэ чиглэлээр сургууль байгуулах ямар боломж байгааг судлахаар ирсэн.
Эдгээр мэргэжилтнүүдийн хувьд Монголд комик, анимэ салбар Хятад улсад 20 жилийн өмнөх шиг байна гэдгийг хэлж байна. Цаашдаа эрчимтэй хөгжих боломжтой гэсэн. Соёлын бодлогын тэргүүлэх таван чиглэлийн нэг нь дижитал медиа орж буй. Тэр утгаараа мэргэжлийн студи, уран бүтээлчид хамтран анимэйшны холбоо байгуулахаар ярилцсан.
"МОНГОЛЫН КОМИК, АНИМЭЙШНЫ САЛБАР ХЯТАД УЛСЫН 20 ЖИЛИЙН ӨМНӨХ ШИГ БАЙНА"
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж