БНСУ-ын Азийн Урлагийн Холбоо Монгол улсын Pond Artists Галерейтай соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг 2023 оны 8 сарын 24 өдрөөс 8 сарын 27 өдөр хүртэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэх гэж байна.
Энэхүү үзэсгэлэн хоёр орны соёлын харилцааны түүхэнд бас нэгэн чухал үйл явдал болж байгаагаараа онцлог юм. Хамтарсан үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын Азийн Урлагийн Холбооны тэргүүн, профессор Ким На-Ра тэргүүтэй Солонгосын зураачдын төлөөлөгчид манай улсад айлчлан ирж, монгол зураач урчуудтай нөхөрсөг уулзалтууд болон мэргэжлийн туршлага солилцон уран бүтээлийн аялал хийх бөгөөд манай орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, ахуй соёл түүхтэй танилцаж цаашдын уран бүтээлдээ шинэ санаа сэдвийн баялаг материал цуглуулах зэрэг олон сайхан ажлыг бүтээхээр төлөвлөжээ.
Үзэсгэлэнгийн нэр:
"2023 Korea-Mongolia Art Exchange Exhibition" Солонгос-Монголын Урлагийн Солилцооны Үзэсгэлэн
Үзэсгэлэнгийн зохион байгуулагч: Азийн Урлагийн Холбоо
Солонгос талаас: Үндэсний Ахмадын Соёл Урлагийн Нийгэмлэг
Монгол талаас: Поунд Зураачдын Урлан Галерей-Pond Artists’ Gallery
Азийн Урлагийн Холбоо нь 1994 онд байгуулагдсан.
БНСУ анх БНХАУ-тай үзэсгэлэн зохион байгуулсан юм.
Түүнээс хойш найман орон гишүүнээр элссэн билээ.
Азийн Урлагийн Холбооны гишүүд нь Филиппиний Урлагийн Холбоо, Вьетнамын Урлагийн Холбоо, Малайзын Урлагийн Холбоо, Монголын Урчуудын Эвлэл, Хятадын Олон Улсын Соёлын Төв, Японы Урлаг Сакүжицукай, Тайваний Дүрслэх Урлагийн Академи зэрэг болно.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урилгаар анх 2016 онд Улаанбаатарт болсон МУЭ-ийн үзэсгэлэнгээр Монгол улстай Дүрслэх Урлагийн солилцооны ажлууд хийж эхэлсэн билээ.
2017 оны 6-р сард МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатартай Улаанбаатарт гарсан МУЭ-ийн үзэсгэлэнгээс эхэлж,
МУЭ Азийн Урлагийн Холбооны гишүүн болсон түүхтэй.
2018 оны 9-р сард МУЭ-ийг БНСУ-ын Кинтекс хотноо болох Азийн урлагийн фестивалийн урлагийн үзэсгэлэнд урьсан юм.
2020 оноос эхлэн корона тахлын улмаас Азийн Урлагийн Холбооны үйл ажиллагааг түр зогсоосон.
2023 оны наймдугаар сард болох Солонгос-Монголын солилцооны үзэсгэлэн Поунд Зураачдын Урлан Галерейд дэлгэгдэнэ.
2023 оны 10-р сард Филиппиний Урлагийн Нийгэмлэгийн урилгаар Солонгос-Филиппиний холбооны үзэсгэлэнд оролцохоор бэлтгэж байна.
2025 онд Азийн Урлагийн Холбоо нь бүх зураач 8 гишүүн орнуудын нэгдсэн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна.