Бороо ороогүй байхад ус зайлуулах шугамаас ус ундарч, зам усанд автаж байгаа асуудлыг нийслэлээс шалгажээ. Шалгалтаар "Альфа Зоне" ХХК-ийн баригдаж байгаа барилгын сууриас ялгарсан усаа ямар нэг зөвшөөрөлгүй шахаж байсныг тогтоосон байна. Зөрчлийг арилгаж, тус компанид захиргааны хуулийн дагуу хариуцлага тооцсон болохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
2021 оны гуравдугар улирал эхэлсэн тус барилгын ажил ирэх 2025 онд дуусах төлөвлөгөөтэй. Гэвч барилгын үйл ажиллагаа явуулж байхдаа Зөрчлийн хуулийг зөрчсөн тул арга хэмжээ авахаар болсон байна.
Энэ мэт нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж буй аж ахуй нэгжийн мэдээллийг олон нийт холбогдох албадад нээлттэй мэдээлэх боломжтой байна.