Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Хан-Уул дүүрэг Зайсан толгойн тойргийг 10 гаруй хоног хааж, хуучин зам асфальтыг хуулж, шинээр зам хийсэн. Гэвч шинэ замыг нээгээд тав хоноод байхад инженерийн шугам задарч, бүрэн хуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, ашиглалтад оруулаад байсан замыг зайлшгүй шалтгаанаар өнөөдөр хуулж эхэлсэн байна.

Гурван сарын хугацаанд гурван ч удаа хуулж, тавьж буй замын ажил нь иргэдэд төдийгүй тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид ч хүндрэл учруулж буй юм.

Хэрэв мэргэжлийн хүмүүс стандартын дагуу тус замыг тавьсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг ч иргэд цахим хуудастаа бичиж байна.

Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ачаа, тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгддэг. Үүний улмаас Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гарч, нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Улмаар цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийхийг мэдэгдсэн билээ.

Одоогоор албаныхан тухайн шинэ замыг хуулсан шалтгаанд тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.161.233

авилга

Avatar

Зочин 2023-08-18 124.60.101.193

ёо жил бүр ингэдэг ажилаа болиосой хичнээн мөнгө урсаж бгаад харамсдаггүй хариуцлага тооцдоггүй тогтолцоо мэдсэн ч мэдээгүй царайлдаг хулгайч шат шатны удирдлага болиочээ завшиж идэж ханах болоогүй юу

Avatar

Нэргүй 2023-08-18 101.114.6.76

Монголын нийгэм бүтэхгүй ээ. Болж байгаа юм ганц ч байхгүй. Дан сөрөг мэдээлэл. н**ш юмаа

Avatar

Нэргүй 2023-08-18 213.87.146.95

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-18 66.181.161.63

Инжинерийн шйидэл хэрэгтэй, бас жаахан дутсан байх аа. Мэдээж дахиж хуулна гэж хийгээгүй л байх

Avatar

Нэргүй 2023-08-18 202.21.108.27

карма шүү дээ. Зайсан толгой уурсан хилэгнэжээ. Удахгүй тайвшрах биз, гэхдээ хир удах бол. Ахиад л ид шидээ үзүүлж эхлэнэ. Ээлж дараалн Лус, Савдагын эзэд эзэмшлээ нэхэх л байх, оршин суугчдаас нь нэхэж эхлэх вий. Лус, савдагыг мянга хахуульдаад, уяруулаад нэмэр байх уу?

Avatar

Нэргүй 2023-08-18 59.153.112.80

нэг замаас 3 чавчина гоё юм аа

Avatar

Зочин 2023-08-18 66.181.161.176

Баян орон юм чинь дээ. Тэгээд ч төсвийн мөнгө уйлдаггүй.

Avatar

Нэргүй 2023-08-18 202.126.88.98

Хамгийн өндөр ханшаар шугам хоолойгоо төсөвлөөд хамгийн хямд материалаар гүйцэтгэдэг МАНай мэргэн бодлогын хар+гай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж