Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.18-нд нийтлэгдсэн

Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Ашиглалтад ороод 5 хоносон замыг шугам задарснаас хуулжээ

Хан-Уул дүүрэг Зайсан толгойн тойргийг 10 гаруй хоног хааж, хуучин зам асфальтыг хуулж, шинээр зам хийсэн. Гэвч шинэ замыг нээгээд тав хоноод байхад инженерийн шугам задарч, бүрэн хуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, ашиглалтад оруулаад байсан замыг зайлшгүй шалтгаанаар өнөөдөр хуулж эхэлсэн байна.

Гурван сарын хугацаанд гурван ч удаа хуулж, тавьж буй замын ажил нь иргэдэд төдийгүй тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид ч хүндрэл учруулж буй юм.

Хэрэв мэргэжлийн хүмүүс стандартын дагуу тус замыг тавьсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэдгийг ч иргэд цахим хуудастаа бичиж байна.

Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ачаа, тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгддэг. Үүний улмаас Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гарч, нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд засахаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Улмаар цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийхийг мэдэгдсэн билээ.

Одоогоор албаныхан тухайн шинэ замыг хуулсан шалтгаанд тайлбар мэдээлэл өгөөгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж