Оросын зарим цэрэг Беларусийн нутаг дэвсгэрээс Украин руу довтолсныг Александр Лукашенко батлав. Тэрбээр Оросыг дэмжигч улстөрч, Украины бизнес эрхлэгч Виктор Медведчукийн телевизэд ажилладаг байсан Диана Панченкотой ярилцахдаа ингэж хэлжээ.
Беларусь дахь Оросын анги нь төлөвлөгөөт сургуулилалтад оролцож байсан аж. "Тийм ээ, Оросын зарим анги хоёрдугаар сарын 24-нд Беларусийн нутаг дэвсгэрээс Украинд довтолсон. Зөвхөн Беларусиар тогтохгүй бүх нөхцөл байдлыг бид харж байсан. Польш, Литва, Латвид юу болж буйг бид харсан. Шилжилт хөдөлгөөн гээд яаж үймж байсныг санаж байна. Сургуулилалт дуусмагц орос цэргүүд Беларусиас гарсан. Хоёрдугаар сарын 23, 24-нд цэргүүд ухарч, зарим нь Украин, Оросын хилээр нэвтэрсэн. Дэлхий дахины хувьд энэ нь төсөөлөөгүй зүйл байв. Дайн эхлэхэд л америкчууд үүнийг анхааруулж байсан, цөөхөн хүн л итгэсэн. Тэд хил нэвтэрсэн. Яагаад юм бол? Украинд байгаа ерөнхийлөгчөөс асуу" гэж Лукашенко хэлсэн байна.
Энэ үйл явдал беларусь цэргүүдэд ямар ч хамаагүй учраас гомдол гаргах шаардлагагүй гэж тэр үзэж байна. "Миний эсрэг гомдол гаргах шаардлагагүй. Беларусийн армиас нэг ч хүн тэнд байгаагүй. Бид хил нэвтрээгүй. Гэтэл та нар биднийг өдөөн хатгасан" гэжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ