Зуны зугаатай өдрүүдийг үдэж, намрын найрсаг өдрүүд хэзээний иржээ. Хичээл сургууль эхэлж, завгүй амьдралын хэмнэлд орохоосоо өмнө дотны найз нөхөд, гэр бүл, хайртай хүнтэйгээ дурсамж бүтээлцэх “Barbie Land” эвент өнөөдөр /2023.08.18/ болно. Дуртай артистынхаа тоглолтыг үзэж амьд хөгжим сонсонгоо эрч хүчийг мэдрэх боломжтой юм.
Тоглолтод дуучин Ука, Маралжингоо, Mr.M, Nene нар хүрэлцэн ирж, дуу хоолойгоо эгшиглүүлэх ба хөтлөгчөөр комедиан Батаа ажиллах юм. Энэ орой Барбины ертөнцөд очсон мэт ягаан өнгийн орчин засалт, зураг авах булангууд, цэцгээр бүтсэн ханан дунд хөгжилдөх боломжтой аж.
Энэ жилийн тренд өнгийг тодорхойлсон “Barbie” кино цацагдаад удсан ч одоог хүртэл хүмүүсийн анхаарлын төвд байсаар байна.
Тодруулбал, "Барби" кино нь “LuckeChap” энтертайнментын бүтээл бөгөөд жүжигчин Марго Робигийн нөхөртэйгөө хамт үүсгэн байгуулсан энтертайнмент компани юм. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрийгөө Барбигийн дүрд тоглон гэж төсөөлөөгүй гэжээ.
“Барби” киноны талаар 2015 оноос эхэлж яригдаж байсан бөгөөд голд дүрд нь жүжигчин, комедиан Эми Шумер, дараагаар нь Энн Хэтэуэй нар тоглохоор болжээ. Гэсэн ч 2018 онд Барбины дүрд жүжигчин Марго Робби тоглохоор сонгогдсон байдаг. Марго хэлэхдээ “Энэ киноны гол дүрийг авч, продюсероор ажиллаж байгаа нь миний хувьд нэр хүндтэй хэрэг. Энэ киног дэлхийн даяарх үзэгчдэдээ, ялангуяа хүүхдүүдэд эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж найдаж байна” гэж хэлсэн удаатай. Мөн тэрээр ахин нэг эрэгтэй гол дүрийн эхнэр эсвэл найз охины дүрийг бүтээхийг хүсээгүй талаараа хэлсэн байна. Зохиолыг нь алдарт жүжигчин найруулагч Грета Гервэг найруулж бичсэн. Түүний найруулсан “Little Women”, “Lady Bird” зэрэг кино нь олны таашаалыг хүртсэн билээ.
Барби киноны хувцас загварыг зохион бүтээгч Жаклин Дюрран урласан байна. Тэрээр түүхэн киноны хувцсаар дагнадаг дизайнер бөгөөд “Little Women” киноны хувцсаар оскарын шагнал хүртжээ. Түүнчлэн алдартай поп од, дуучин Dua Lipa уг кинонд лусын гүнж Барбины дүрийг бүтээсэн байна.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ